Н.Алтанхуягийн нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болголоо

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 05 сарын 21

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас Н.Алтанхуягийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай дараах мэдээллийг өглөө.

Н.Алтанхуягаас Сонгуулийн ерөнхий хороонд холбогдуулан гаргасан “Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2021 оны  тавдугаар сарын 07-ны өдрийн 51 дугаар “Нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгох тухай” тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар 2021 оны тавдугаар сарын 12-ны өдөр хүлээн авч 2021 оны тавдугаар сарын 17-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг 2021 оны тавугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д /нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан/ зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top