Н.Энхбаяр: Манай залуус тодорхой албан тушаалд томилогдоно

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 21

МАХН татан буугдаж, МАН-тай нэгдэж байгаатай холбогдуулан МАХН-ын дарга Н.Энхбаяр нар /2021.05.21/ мэдээлэл хийлээ.

Тэрбээр "МАХН өнөөдөр татан буугдаж, МАН-тай нэгдэн нийлж байгаа тухайгаа сая Улсын дээд шүүхэд (УДШ) мэдэгдлээ. УДШ бидний бичиг баримтыг судлаад хариу өгнө. Энэ үйл явдал бол МАХН-ын нийт гишүүдийн ухамсар, эв нэгдлийг илэрхийлсэн хүсэл эрмэлзэл, эх орныхоо төлөөх зүтгэлийн үр дүн гэж хэлж болно. Энэ шийдвэрийг гаргахын өмнө бид анхан шатны гишүүдээсээ ч санал асуусан. Бид МАН-тай нийлэхдээ хэд хэдэн зүйлийг баримталж байгаа. Арван жилийн өмнө үзэл баримтлал нэгдэхгүй байгаагаас болж хоёр хуваагдсан. МАН, МАХН-ын хооронд тухайн үеийн маргаан дэгдээж байсан сэдэв бол МАНАН гэдэг үзэгдэл байж болохгүй гэх асуудал. МАНАН үзэгдлийн хор уршигийг МАН-ын удирдлагууд маш сайн мэдэрч, дүн өвлийн хүйтэнд жагсаал зохион байгуулж байсан. Ингэснээр бидний зөв байсныг нотолсон.

Хоёрдугаарт, Оюутолгойн гэрээ бол гэрээгээр халхавчилсан залилан боллоо гэдгийг бид шүүмжилж байсан. Иймд одоо энэ гэрээг засахаас өөр аргагүй гэдгийг ойлгосон байгаа.

Гуравдугаарт, Дубайн гэрээг хүчингүй болгох ёстой. Энэ гэрээ бол хулгай луйврын шинжтэй гэрээ юм. МАН-ын удирдлагууд Дубайн гэрээг хүчингүй болгоно гэдгээ зарлаж байгаа.

Дөрөвдүгээрт, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд авах ёстой гэж үзэж байсан. Та бүхэн санаж байгаа бол 2016 оны сонгуулийн өмнө манай намаас томилогдсон Засгийн газрын гишүүд энэ талаар мэдэгдэж байсан.

Нэгэнт нэг үзэл баримтлал, үнэт зүйлтэй хоёр нам тус тусдаа үйл ажиллагаа явуулах нь цаг алдсан зүйл юм. Энэ жил намын маань 100 жилийн ой болж байна. Иймд хоёр намын нэгдэх ажлыг Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө хийхээр төлөвлөж, өнөөдөр өглөө 09:00 цагт УДШ-д мэдэгдлээ. Энэ үйл явдал бол Монгол Улсын хөгжлийн шинэ эхлэл юм" гэв. 


Мэдээлэл хийсний дараа тэрээр сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Хоёр нам нэгдэх асуудалд С.Ганбаатар гишүүн дургүй байгаагаа илэрхийлсэн. УИХ-д суудалд авчирсан энэ хүний байр суурийг хүндлэхгүй байна гэх шүүмжлэл гарч байна?

-С.Ганбаатар намын дэд даргаар ажиллаж байсан. Бид энэ асуудлыг хэнээс ч нуугаагүй. Сүүлд С.Ганбаатар гишүүн “Та бидний эвсэлд үлдэнэ” гэдэг байр суурьтай байсан. Харамсалтай нь, С.Ганбаатар Х.Баттулга гэдэг Ерөнхийлөгчийн үгийг сонсдог юм билээ. С.Ганбаатарын хувьд Х.Баттулга гэдэг Ерөнхийлөгч биднээс илүү нөлөөтэй байжээ. Саяхан Х.Баттулгын намд элсэж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэх мэтчилэн алдаа гаргаж байгаа харагдсан. Тус намд элссэн бол зургаан сарын дараа аливаа сунгаанд нэр дэвших эрхтэй болдог юм.

-МАН-тай нэгдсэн танай намын гишүүд албан тушаалд томилогдох уу?

-МАХН-ын гишүүд том зорилт хэрэгжүүлэхэд оролцоно. Иймд тодорхой албан тушаалд томилогдож ажиллана. Намын ажилд бол 30 орчим хувийн оролцоотой байх квот өгсөн. Намын Удирдах зөвлөлд 8, Бага хуралд 110 хүн очино. Ингээд аймаг, дүүргийн намын тэргүүлэгчийн суудалд тус бүр квот хуваарилсан.  Миний хувьд бол намын ямар нэг албан тушаалд орохгүй. Удирдах зөвлөл болон Бага хуралд орохгүй. Би Үндсэн хуулийн өөрчлөлтөд гол анхаарлаа хандуулна.

-Намын нэр өөрчлөгдөх үү. МАХН гэдэг нэрийг цаашид хэрэглэх үү?

-Нэрний хувьд МАН, МАХН гэдэг хоёр нэрийг хоёуланг нь хэрэглэнэ. Яагаад гэвэл МАН, МАХН гэдэг нэрийг өөр нэгэн хүн авч, үйл ажиллагаа явуулах боломжгүй. МАН, МАХН гэдэг нэр бол түүхэн нэр юм. Энэ нэр 1994 оноос хойш хэрэглэсэн нэр учраас хоёуланг нь хэрэглээд явна.

 

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(192.82.87.170) 2021 оны 05 сарын 24

Энэ хүний хэлж байгаа нь үргэлж тохиролцоо.Зарчим гэж ойлголт энэ Энхбаярт огт алга.Улс орныг уруудуулах юм л яриад байна.Манай залуус тодорхой албан тушаалд очно гэнэ.Үүнийг би ойлгохгүй байгаа юм.Уг нь тэр албан тушаалд нь чадвартай мэдлэгтэй үнэнч шудрага хүмүүс л ажиллах ёстой биз дээ.Гэтэл Энхбаяртай хамтарч албан тушаалын төлөө үхэлдэж явсан Тулгат,Баянсэлэнгэ мэтийн нөхдүүд тохролцоогоор боломжийн суудалд суух юм байна.Энэ бол маш том доройтол,ялзрал юм шүү.

0  |  0
irgen(59.153.115.83) 2021 оны 05 сарын 24

Mongol ulsiin, Mongol toriin albanii buh muu muuhai buhnii undes suuriig tabij, avilgal heel hahuuliin balchigt jivuulsen, muuhai hun de! iim yumnuud uhej, uregdej, yalzarch duusaj baij l Mongol uls ondiij bosoh baih!/.

0  |  0
Зочин(103.212.118.236) 2021 оны 05 сарын 24

Хүрэлсүх өөрийгөө цэргийн мундаг хурандаа гээд л байдаг цагаа тулахаар хулчгар хог юм. С.Ганбаатараас айж МАХН-тай нэгдэж байгаа нь албан тушаалын төлөө дүү Энхтуяагаа зольсон, эхнэрээ ч өгөхөд бэлэн Н.Энхбаяраас ялгаа алга. АН бол бүр авилгад идэгдэн сөнөсөн. Ингээд Монголын намууд хог шааруудаар дүүрсэн нь харагдаж байна. Эд нар өөрсдийгөө зүүний, барууны үзэл баримтлалтай л гэнэ. Гэвч худал. Бүгд албан тушаал, хөрөнгө мөнгөний боол болсон намууд.

0  |  0
МАХН(192.82.74.60) 2021 оны 05 сарын 23

Албан тушаалаар Намаа татан буулгадаг эргуутсэн толгой

0  |  0
Gtr(175.223.31.63) 2021 оны 05 сарын 23

Alban tyshaal erx medliin tuluu ygaa ch zoliosolhod belen uvgun ymdaa

1  |  0
Ухна(103.229.120.237) 2021 оны 05 сарын 22

МАХНын дарга У.Хүрэлсүх гэж явахнээ

0  |  0
ман-ын ахмад гишүүн(202.126.90.113) 2021 оны 05 сарын 22

хоёр намын нэрийг зэрэг хэрэглэнэ гэдэг чин ёстой аюултай бодлого байнаааа

0  |  0
ман-ын ахмад гишүүн(202.126.90.113) 2021 оны 05 сарын 22

хоёр намын нэрийг зэрэг хэрэглэнэ гэдэг чин ёстой аюултай бодлого байнаааа

0  |  0
Nambar(67.170.23.116) 2021 оны 05 сарын 22

Uuriig chini doromjilj shorond horij uil tamiin ni uzsen namtai evlerne genee chi. Gol ni ard tumnii esreg chi negdlee muu gulug!! Shivshig!

0  |  0
Shar tokhoi (178.209.135.155) 2021 оны 05 сарын 22

Delkhiid Mongoloo gesen Mongol ylsiig batalgaachyylsan.D.Svkhbaatar ba Khorloogiin.Choibalsan.UM.Tsedenbal 3iig tyykh yamargt khydelne.I NI TED ZUVKHUN EEJTEIGEEL USSUN KHUVGYYD.Ta nart ad yzegdedeg .Khaltmaagiin Battylaga eejteigee khamt baig ychir saikhan amraa .za za.EEJTEIGEE USUSN MONGOL BAKHAR MONGOLOOL GEDEG UYM BNA.\n

0  |  0
zochin(202.179.27.241) 2021 оны 05 сарын 21

chov jiv, ataa jotoo schunal bas ger buleeree tolgon ergene N.Enchbayriinch !!!! ,booljis churech um

0  |  0
Ь(64.119.24.11) 2021 оны 05 сарын 23

Улс төрийн ҮХДЭЛ

3  |  0
иргэн(59.153.113.73) 2021 оны 05 сарын 23

Энхбаяр гэгч энэ өвгөнөөс ичих шиг болох юм.Монголыг ийм замбараагүй болгосон,зөвхөн өөрт нь үйлчилсэн дагаж гүйсэн хүнийг дэмжиж аобан тушаалаар шагнадаг буруу тогтолцоооны гол эздийн нэг.Дургүй хүрмээр новш.

4  |  0
ЗОЧИН(66.181.160.76) 2021 оны 05 сарын 23

Энхбаяраа битгий горьд, гуйж ирчээд бас албан тушаал авах юм гэнэ, та нарт буцах нүүр байхгүй, хэрвээ МАН\\МАХН\\-гэсэн нэртэй болвол хүмүүст их инээдэмтэй сонсогдоно, сонгуульд шууд нөлөө үзүүлнэ, танай хоёр заваан намын нэрийг хэн тоож хэрэглэдэг юм

2  |  0
Top