Хар тамхины хэргээр 16-29 насны найман иргэнийг саатууллаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 05 сарын 21

Хуулийн байгууллагаас өчигдөр /2021.05.20/ Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хар тамхи, мансууруулах төрлийн зүйл хэрэглэсэн байж болзошгүй 16-29 насны найман иргэнийг саатуулжээ. 

Тодруулбал, 21 настай, эрэгтэй А, Б, М болон 19 настай эмэгтэй Н, 21 настай эмэгтэй Г, Н, 16 настай эрэгтэй Н, 29 настай эрэгтэй С нарыг мансуурсан байдалтай байхад нь олж, саатуулсан байна. 

Түүнчлэн хэргийн газраас WOODS гэх бичигтэй 100 мл хэмжээтэй өнгөгүй хуванцар савтай бо өнгийн шингэн зүйлийг хураан авчээ.

Хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн II хэлтэст, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top