Дээд шүүхийн нийт шүүгч ирэх даваа гарагт хуралдана

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 05 сарын 21

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2021 оны  тавдугаар сарын 24-ний өдөр товлогджээ.

Хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүний нэг орон тоонд нэр дэвшигчдийн хүсэлт, улс төрийн намын бүртгэлд өөрчлөлт оруулах хүсэлтүүд, хуулиар харьяаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоолгох тухай хүсэлтийн талаарх асуудлуудыг тус тус хэлэлцэнэ.

Түүнчлэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс боловсруулан ирүүлсэн “Шүүх байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах, байршлыг тогтоох асуудлыг боловсруулахад харгалзан үзэх шалгуур үзүүлэлт”-ийн талаарх төслийг хэлэлцэнэ гэж Улсын дээд шүүхээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(192.82.68.68) 2021 оны 05 сарын 21

Ажил бүтсэн цэцэд хэн ч очсон яахав нэг багш л сонгогдоно. Бямбацогт мэдэх байх аа.

0  |  0
Top