Гадаад харилцааны яам, Жижиг дунд үйлдвэрийн газар мөн Монголын худалдааг дэмжих “TRAM” төсөл хамтран өнөөдөр /2021.05.21/ “Экспортын бодлого, кластерын хөгжил” сэдвийн хүрээнд төр, хувийн хэвшлийн төлөөлөл оролцсон хэлэлцүүлгийг Гадаад харилцааны яаманд зохион байгуулсан байна.
Хэлэлцүүлгийг “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасан экспортыг нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд кластерын бодлого, зохицуулалтыг тодорхой болгох зорилгоор зохион байгуулж буй аж.
Монгол Улсад өнөөдрийн байдлаар чацаргана, гоо сайхны бүтээгдэхүүн, торомны ноос/сарлагийн хөөвөр мөн сарлагийн арьсан эдлэл болон хушны самар, мөөгний чиглэлээр кластерууд ажиллаж байгаа бөгөөд зарим кластерын бүтээгдэхүүн экспортын зах зээлд амжилттай гарсан.
Энэ амжилтыг бататгах, кластерын тогтвортой хөгжлийг хангах зорилгоор Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэргэд “Монголын экспортын кластерын сүлжээ” ТББ-ыг 2021 оны гуравдугаар сард байгуулсан юм.
Сэтгэгдэл ( 0 )