ЧӨЛӨӨТ БӨХ: Олимпод оролцох Монголын тамирчдыг нэрлэлээ

2021 оны 05 сарын 24

Монголын чөлөөт бөхийн дасгалжуулагчдын өргөтгөсөн хурал өнөөдөр /2021.05.24/ Спортын төв ордонд болж, "Токио-2020" олимпийн наадамд оролцох баг тамирчдаа сонгов. Хурлаар 2018 оны Нур-Султаны ДАШТ, энэ жилийн Алматыгийн Ази тивийн эрхийн тэмцээн, Софигийн Дэлхийн эрхийн тэмцээнээс эрхээ авсан есөн тамирчныг олонхийн саналаар олимпийн наадамд барилдуулахаар шийдлээ.

"Ковид-19" цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор сорилт тэмцээнд хийхгүйгээр эрх авсан тамирчдыг сонгосон юм. Чөлөөт бөхийн тэмцээн наймдугаар сарын 2-7-нд болно. Олимпийн наадамд оролцох баг тамирчдаа бэлтгэл сургуулилтаа шамдан хийж өндөр амжилт гаргахыг хүсье.

Олимпийн наадамд оролцох Монголын тамирчид:
 
Эрэгтэй
 
57 кг: Эрдэнэбатын Бэхбаяр
65 кг: Төмөр-Очирын Тулга
125 кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл
 
Эмэгтэй
 
50 кг: Цогт-Очирын Намуунцэцэг
53 кг: Бат-Очирын Болортуяа
57 кг: Болдсайханы Хонгорзул
62 кг: Хүрэлхүүгийн Болортуяа
68 кг: Соронзонболын Батцэцэг
76 кг: Очирбатын Бурмаа

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
би(202.9.40.125) 2021 оны 05 сарын 25

Сорил хийхийг ард түмэн хүсэж байгаа шүү дээ эцсийн эцэст улсын нэр өргөх гэж яваа тамирчид өрсөлдөөн бол улам л ажиллагааг сайжруулана шүү

0  |  0
Монгол(202.9.40.125) 2021 оны 05 сарын 25

яаж ч бодсон сорил хийх ёстой тэнл л шудрага өрсөлдөөн болно

0  |  0
Зочин(66.181.189.127) 2021 оны 05 сарын 25

Бурмаа одоо яаж барахын бэ залуудаа чадаагүй хүн

0  |  0
зочин(59.153.115.141) 2021 оны 05 сарын 24

Цэрэнчимэд дээд жиндээ барилдаад эрх авч чадаагүй

0  |  0
Kkkkk(83.25.126.74) 2021 оны 05 сарын 24

Bolson bolson sain bag burduulsen bn dasgalzuulagchidad bravo

0  |  0
зочин(64.119.18.187) 2021 оны 05 сарын 24

Нээрэн Цэрэнчимэд эрх аваа биз дээ, туршлагатай, бас ч дэлхийн аварга хүн биз дээ

0  |  0
Boh(202.55.188.102) 2021 оны 05 сарын 24

62 tserenchimed bolisonuuu

0  |  0
Top