Өмгөөлөгч Б.Баасанцогтын шүүгчдэд авлига өгсөн байж болзошгүй асуудалтай холбогдуулан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Д.Болдбаатар, Булган аймгийн шүүгч Д.Отгонбаатар, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Х.Идэр нарт "ДМНН" болон "Нэхүүл" хөдөлгөөний гаргасан өргөдлийн дагуу Шүүгчийн ёс зүйн хорооноос сахилгын хэрэг нээж, шалгахаар болсон билээ.
Шүүхийн ёс зүйн хорооны хурал өнөөдөр (2021.05.25) болж, Х.Идэр, Д.Отгонбаатар нарын шүүгчийн эрхийг хураан, Д.Болдбаатарын цалинг 6 сарын хугацаанд 30 хувиар хасах шийтгэл ногдуулжээ.
Шүүхийн ёс зүйн хорооны дүрмийн 5.16-д шүүгчид албан тушаалаас огцруулах сахилгын шийтгэл ногдуулсан бол Ёс зүйн хороо шийдвэрийг Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлнэ. Уг шийдвэрийг Шүүхийн ерөнхий зөвлөл Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ хэмээн заасан байдаг.
Сануулахад, хөл хорио тогтоосон үед хууль, шүүхийн байгууллагын албан тушаалтнууд PARKVIEW хотхоны 752-р байрны 270 тоотод цугласан байдаг. Улмаар өмгөөлөгч Б.Баасанцогт нэгэн бүсгүйтэй дотно харилцаа үүсгэж буйг харуулсан бичлэг нийгмийн сүлжээнд цацагдсан ба түүнийг ийн зүй бус үйлдэл гаргахад дээрх гурван шүүгч хамт байсан нь лифтний бичлэгээс ил болсон юм. Энэ явдлын дараа удалгүй өмгөөлөгч Б.Баасанцогт нэр бүхий шүүгч нарын данс руу мөнгө шилжүүлсэн баримт хэвлэлүүдэд нийтлэгдсэн. Энэ асуудалд шүүгч З.Болдбаатар, Д.Отгонбаатар, Х.Идэр болон АТГ-ын ажилтан П.Чулуунбаатар нар нэр холбогдоод байгаа юм.
Өнгөрсөн хугацаанд АТГ-ын ажилтан П.Чулуунбаатар өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн бол өмгөөлөгч Б.Баасанцогтыг хуулийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байгаа билээ.
Сэтгэгдэл ( 8 )
Undur alban tushaaltnuud hatuu hul horioog yl toomsorloj zurchij ,yos zyigyi yildel hiijee, ene gants il bolson ni ter.uur dalduur yums neg bish bgaa.sain shalgaj shudraga shiitgel onooh heregtei.huuliig guuli bolgoj bayarhaj bardaj balairch amidraad l baij bolood bh yum bn tiimy
идэр гэдэг чинь хар тамхичин биздээ
Шүүхийн нэр хүндийг гутаасан нөхдүүд өөрсдөө сайн дураараа өргөдлөө өгөөд хамт олноосоо уучлал гуйгаад зайлцгаах хэрэгтэй!
Ийм шиитгэл гэж байх уу.Бараг шагнал шахуу л юм байна.Бүгдэд нь зохих ял шийтгэлийг нь өг.Бусдыг архидан согтуурах садар самуунд уруу татах сурталчлах гэсэн зүйл анги байгаа л биз дээ.Шүүх ч лөөлөө болж хууль ч гууль болж дээ
Соёмбо дээд шүүхийн шүүгч яахаараа зүгээр өнгөрдийн ажлаас нь халаач даварцан ен
Сахилгын шийтгэл гэж юу ч байхав, шагнал юмдаа.Шууд халах байсын
Сахилгын хороо эсвэл нэхүүл хөдөлгөөн мэдээлэл хийх байлгүй дээ, харж л байя,
Bugdiig n tudgelzuulehgui yasan ym bol Boldbaatar arai baga es zui aldsan ymuu