Монгол Улсын Консерваторийн СХМС-ийн төгөлдөр хуурын багш, Монгол Улсын Соёлын элч Сангидоржийн Саянцэцэг Монгол Улсын Гавьяат Жүжигчин цолоор шагнууллаа.
С.Саянцэцэг нь ард түмний дунд ардын дуу шиг түгсэн “Зулай цагаан Алтай”, “Миний ээж тэмээчин” зэрэг дуунуудын эзэн, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Сангидорж агсны ууган охин билээ.
Тэрбээр Москва, Софи, Мексик, Мадридын дуурийн театраас гадна дэлхий дахины сонгодог урлагийнхны мөрөөдлийн тавцан болсон алдарт Карнеги холлд уран бүтээлээ эгшиглүүлсэн анхны монгол төгөлдөр хуурч юм.
Монгол Улсын Консерваторийн Уран сайхны зөвлөлөөс түүнд хандан “Нүдээ олсон шагнал, эзнээ оносон цол хүртсэн Эрхэм хүмүүн таны сурган хүмүүжүүлэх их үйлсэд амжилтын дээдийг хүсье. Олон олон шавь нар тань Дэлхийд алдраа дуурьсгаж, амжилт бүтээлээрээ багшийнхаа гавьяаг мөнхөлж байх болтугай! “ гэсэн байна.
Сэтгэгдэл ( 5 )
Дэлхийд танигдсан мундаг төгөлдөр хуурч хүндээ. Ттөр энэ эмэгтэйг үнэлж гавъяат цол тэмдгийг өгсөнд маш их баяртай байнаа. Танд баяр хүргэе. Таны аавтай хамт ажиллаж байсан Багшийн сургуулийн багш нарыг төлөөлж баяр хүргэе.
энэ шагнал нүдээ олжээ
GADAAD NUHURTEI BILUU,MONGOLIN IRGEN BAISAN L YUM BAIHDA
Bayar hurge! Hoshin shog ymnuudig shagnaj baihaar,bolj dee!
Bayar hurgej amjilt husen erooe.