Сэвжидийн Сүхбаатарт Хөдөлмөрийн баатар цол олголоо

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 05 сарын 26

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол, Ардын цол, Гавьяат цол, одон, медаль хүртээлээ.

Тухайлбал, Монголын үндэсний бүжгийн урлагийг шинэ түвшинд гаргах, хойч үедээ уламжлуулан үлдээх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж, Үндэсний урлагийн их театрын бүжиг дэглээч, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Сэвжидийн Сүхбаатарт Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top