Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өчигдөр (2021.05.26) зарлиг гаргаж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын болон Гавьяат цол, одон, медаль хүртээсэн билээ.
Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу төрийн одон, медаль гардуулах ёслол энэ сарын 29-нд буюу бямба гаригт үргэлжлэх аж.
Энэ өдөр шагнал хүртэгсдийн дунд Монгол Улсын Гавьяат тамирчин, жүдо бөхийн ОУХМ Хишигбатын Эрдэнэт-Од багтаж байгаа бөгөөд Ерөнхийлөгчийн зарлигаар түүнд Гавьяат дасгалжуулагч цол хүртээхээр болжээ.
Самбо бөхийн Дэлхийн таван удаагийн аварга, жүдо бөхийн ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын алт, хүрэл, ААШТ-ий хошой алт, гурван мөнгө, нэг хүрэл медальт, Гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од 2008 онд зодог тайлж, дасгалжуулагчийн албанд шилжсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж, тамирчдаа тив, дэлхий, олимпын наадамд амжилттай бэлтгэн, оролцуулсан билээ.
Сэтгэгдэл ( 5 )
Jenko odon medalaar baagaad ekhelleee
Шагнал бүр утгаа алдлаа Женко шагнал өгмөөр байгаа бол мах импексийн хиамнаасаа л өгнө виз төрийн шагналыг ингэж хамаа намаагүй цацаад байхдаа яахав дэ
Ардын цол олгоочээ
Хөдөлмөрийн баатар өг өө
Gaviat tamirchnaaraa l bsan deer davkhar agvyat khereggui !!!!!!!! Manai naiz judogoor khicheellekh gej baigaa terend neg gavyat ugchuuch erunkhii guya