Канад улс ойрын таван жилд саран дээр явагч илгээнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 27

Канад улс ойрын таван жилдээ саран дээр явагчийг сар руу илгээхээр төлөвлөж байна. Энэ талаар Канадын Шинжлэх ухаан, аж үйлдвэрийн сайд Франсуа-Филипп Шампань мэдэгджээ.

Түүний мэдэгдсэнээр энэ нь сансрын салбарыг цаашдын судалгаанд бэлдэх аж. Түүнчлэн Канадын сансрын нисэгч “Artemis 2” хөтөлбөрт оролцох гэнэ.  Саран дээр хүн суурьшуулах, нөөц баялагийн хайгуул хийх, олборлох зорилготой Артемис хөтөлбөрт найман улс нэгдсэн билээ. Австрали, Канад, Япон, Люксембург, Итали, Англи, Арабын Нэгдсэн Эмирт болон АНУ гэсэн найман улс хамтран 2024 онд сарны өмнөд туйлын ойролцоо хоёр нисэгчийг буулгаж, саран дээр болон түүний эргэн тойронд байнга хүн байлгах аж.

Түүнчлэн Америкийн “Axiom Space” хувийн компани энэ оны нэгдүгээр сарын 26-нд Олон улсын сансрын станц руу илгээх анхны хувийн багийн бүрэлдэхүүнийг зарласан билээ. Тус багийн ахмад нь NASA-гийн сансрын нисэгч Майкл Лопес-Алегриа бол түүнтэй хамт Америкийн хөрөнгө оруулагч Ларри Коннор, Канадын Марк Пати болон Израилийн Эйтан Стиббе нар нисэх аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top