Ерөнхий сайд Төв цэвэрлэх байгууламжийн ажилтай танилцлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 28

Монгол Улсын ерөнхий сайд Э.Оюун-Эрдэнэ шинэ Төв цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажилтай танилцаж байна.

БХБ-ын Дэд сайд Э.Золбоо, БХБЯ-ны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Цогтсайхан нар Улаанбаатар хотын шинэ Төв цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын явцын талаар мэдээлэл өгч ажиллаж байна. Шинэ Төв цэвэрлэх байгууламж хоногт 250 000 м3 ус хүлээн авах хүчин чадалтай.

Бүтээн байгуулалтын ажилд 400 гаруй монгол ажилтан оролцож байгаа бол, БНХАУ-ын 25 инженер техникий ажилтан ажиллаж байна. Төв цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил дуусах явцад нийт 2 мянган монгол ажилтан гар бие оролцож ажиллах юм.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top