Монголын хөлбөмбөгийн холбоо (МХБХ) нийгмийн хариуцлагын хүрээнд Монголын хараагүйчүүдийн хөлбөмбөгийн холбоо (МХХБХ)-г дэмжин ажиллахаар боллоо.
МХХБХ-ны тэргүүн Б.Даваасүрэн МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатартай уулзаж, холбооныхоо үйл ажиллагаа, ирээдүйн зорилго зорилтоо танилцуулж, хамтран ажиллах болсныг дуулгахад таатай байна.
Тус ТББ-ын тэргүүн Б.Даваасүрэн нь ОУХБХ-ны туслах, МХБХ-ны нэгдүгээр зэрэглэлтэй шүүгч байсныг манай хөл бөмбөг сонирхогчид мэднэ. Тэрээр ажил үүргээ гүйцэтгэж яваад нүдний халдварт өвчнөөс болж харааны бэрхшээлтэй болсон бөгөөд тэр цагаас хойш гараа хумхиад суулгүй Монголд хараагүйчүүдийн хөлбөмбөгийг хөгжүүлэхийн төлөө холбоо байгуулан ажиллаж байгаа юм.
Хараагүйчүүдийн хөлбөмбөг нь паралимпын төрөл төдийгүй өөрсдийн гэсэн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнтэй спорт юм. Энэ спортыг Монгол Улсдаа хөгжүүлэхээр ажиллаж байгаа залууст амжилт хүсье.
Сэтгэгдэл ( 0 )