Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр (2021.05.28) төрийн одон, медалиар зарим эрхмүүдийг шагналаа.
Спортын салбарынхнаас Монгол Улсын Гавьяат тамирчин цолоор үндэсний бөхийн Улсын арслан, чөлөөт бөхийн ОУХМ Д.Ганхуяг, жүдо бөхийн 2018 оны ДАШТ-ий хүрэл медальт Ө.Дүүрэнбаяр шагнагдлаа.
Харамсалтай нь, Дэлхийн дэвжээнээс медаль хүртэж, медальт байрын төлөө өрсөлдөж байсан ОУХМ Б.Одончимэг, Б.Оюунсүрэн, Э.Сумъяа, Б.Шоовдор, Т.Түвшинтулга, Ж.Чулуунбат, Б.Болортуяа нарын чөлөөт бөхийн тамирчид болон жүдо бөхийн ОУХМ Д.Төмөрхүлэг, О.Ууганбаатар нарыг Монгол Улсын Гавьяат тамирчдын эгнээнд шилжих нь гэсэн олон нийтийн хүсэлт, хүлээлт байсан ч энэ удаа Ерөнхийлөгч зарлиг болгосонгүй.
Тэднийг Монголынхоо нэрийн өмнөөс их спортын хүнд хэцүүг мэдэрч, хөлсөө дуслуулсны үр шимээ хүртээсэй гэсэн хүлээлт үргэлжилсээр. Тэр тусмаа, тэртээ 2009 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, олон арван тэмцээнд Монголынхоо нэрийг дуурсгаж, залуу насны хөлс, хүч, хөдөлмөр, амьдралаа эх орон, их спортын төлөө зориулсан Бадрахын Одончимэгийн гавьяаг үнэлэхийг нэхэж, шаардаж байна, Монголын төр, Монгол Улсын Ерөнхийлөгч таниас.