С.Болд-Эрдэнэ: Төрдөө үнсүүллээ, бүх хүнд талархаж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 28

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэнэ өнөөдөр /2021.05.28/ Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ. 

Тэрбээр "Маш сайхан баярт үйл явдал тохиож байна. Өчүүхэн хөдөлмөрөө үнэлүүлж, төрдөө үнсүүлэн МУГЖ цол хүртэж байна. Төрүүлж өсгөсөн аав ээж, гэр бүл, хамт олондоо баярлалаа. Драмынхаа хамт олондоо маш их баярлаж байна. Манай театрын 90 жилийн ой тохиож байна. Би 20 гаруй жилд нь тус театрдаа ажиллажээ. Мөн хамтран уран бүтээл хийдэг кино баг гээд уран бүтээлчиддээ баярлалаа. Ер нь бүх хүнд, үзэгч түмэндээ талархаж явдагаа илэрхийлье. Маш их зүйл хийж бүтээх урам өгч байна. Төрдөө түмэндээ үнэлүүлнэ гэдэг хамгийн сайхан зүйл. Маш их хариуцлага ирж байна" хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцсан юм. 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
jetro (66.181.161.69) 2025 оны 03 сарын 13

mundag yria hoorootei .soeltoi .humuustei goe haritsdag sanagdsan.mundag zaluu bna lee

1  |  0
Зочин(202.9.46.160) 2025 оны 03 сарын 13

энэ хүн хэдэн оны хүн бэ? тавин нас хүрсэн үү?

1  |  1
Зочин(202.9.46.59) 2025 оны 03 сарын 13

Bayar hurgeyee

1  |  0
Zochin(64.119.26.33) 2025 оны 03 сарын 13

Bolderdened bayar hurgey. Nudee olson shagnal bn.

1  |  0
Зочин(139.5.219.41) 2025 оны 03 сарын 13

баяр хүргэе Болдэрдэнэдээ

1  |  0
зочин(64.119.23.214) 2025 оны 03 сарын 13

шагнал авсан жүжигчдээс хамгийн мундаг нь байлаа

1  |  0
З(64.119.24.146) 2025 оны 03 сарын 13

Нүдээ олсон шагнал. Мундаг жүжигчинд амжилт хүсье

1  |  0
ААК(202.131.249.14) 2025 оны 03 сарын 13

ЭНЭ ХҮН Ч ЦААНААСАА ТӨРЧИХСӨН, МУНДАГ ЖҮЖҮИГЧИН Л ДЭЭ, УДАХГҮЙ АРДЫН ЖҮЖИГЧИН БОЛЖ АРД ТҮМНЭЭ БАЯРЛУУЛААРАЙ, АМЖИЛТ

3  |  0
Top