"Унаган хайр"-ын Б.Нармандах ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН боллоо

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 05 сарын 28

Улсын Драмын Эрдмийн Театрын жүжигчин Б.Нармандах өнөөдөр (2021.05.28) Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртлээ.

Монголын ард түмний дунд "Унаган хайр"-ын Б.Нармандах хэмээн танигдсан тэрбээр төрийн тэргүүнээс шагналаа гардан авсныхаа дараа сэтгэгдлээ хуваалцахдаа "Ийм сайхан шагнал авч байгаадаа маш их баяртай байна" гээд “Уран бүтээлч хүн уран бүтээлдээ хоёргүй сэтгэлээр зүтгэхэд төр засаг маань хайр хишгээ хүртээдэг юм байна” гэв.

Тэрбээр  “Унаган хайр” дууг дуулж, олонд илүүтэй танигдахаасаа өмнө улс төрийн дууны хамтлагт дуулдаг байснаа нэгэн ярилцлагадаа өгүүлсэн байдаг. МУБИС-д сурч байхдаа хөгжмийн зохиолч н.Алтанхуягийн байгуулсан “Хувьсгалын уриа” хамтлагт дуулдаг байсан бөгөөд тухайн үед  “Унаган хайр” дууны хөгжмийг түүнд зориулан зохиож байсан түүхтэй аж.
 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top