МАХН-ыг улсын бүртгэлээс хаслаа

2021 оны 05 сарын 28

Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр боллоо.

Хуралдаанаар Монгол Ардын Хувьсгалт намаас Монгол Ардын намтай нэгдэж буй учир үйл ажиллагаагаа зогсоож, улсын бүртгэлээс хасуулах хүсэлт гаргасныг хэлэлцээд тус намын 2021 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хуралдсан Ээлжит бус Их чуулганаас гаргасан шийдвэрийн талаар ирүүлсэн баримтууд нь хуульд заасан шаардлагыг хангаж байна гэж үзэн хүсэлтийг хангаж, Улс төрийн намын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар Монгол Ардын хувьсгалт намын үйл ажиллагааг  зогсоосныг бүртгэж, улсын бүртгэлээс хасч шийдвэрлэв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн (66.181.180.71) 2021 оны 05 сарын 28

За болж, нэг хэсэг шантаажчид түүхийн хөрснөөс арчигдөж хог дээр гарлаа. Яасан сайн өдөр вэ.

0  |  0
Top