Аварга Н.Түвшинбаярыг МҮОХ-ны ерөнхийлөгчөөс түдгэлзүүллээ

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 28

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл өнөөдөр (2021.05.28) хуралдлаа.

Олон улсын олимпийн хороо /ОУОХ/-ноос Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярт холбогдолтой асуудалд ёс зүйн арга хэмжээ авсан эсэх, мөн тодорхой шийдвэр гаргасан тухай шаардлагыг МҮОХ-нд удаа дараа ирүүлсэн билээ.

Үүсээд буй тус нөхцөл байдалтай холбогдуулан МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн хурал өнөөдөр /2021.05.28/ хуралдаж, Олимпийн харти, ОУОХ-ны Ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйл, МҮОХ-ны дүрмийн 19 дүгээр зүйл болон 3.8 дугаар зүйлийг тус тус үндэслэн МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүлэв.

Мөн МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатарыг МҮОХ-ны үйл ажиллагааг дүрмийн дагуу, бүтцийн хүрээнд тасралтгүй явуулахыг үүрэг болголоо.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Болд(66.181.189.145) 2021 оны 06 сарын 01

улсаас асар их тэтгэмж авчихаад эрдэж онгирч хүний толгой цөм цохиж танхайрч чадсан юм чинь хариуцлага үүрэх ёстой

0  |  0
. (31.206.31.154) 2021 оны 05 сарын 31

Yamar ih baharhdag bv aa ene hvneer. İngej muuhai tom bvdreh gej. Zoriud horlov uu, buruu sehev vv..

0  |  0
Зочин(83.25.136.95) 2021 оны 05 сарын 29

Ter ojunerdene gedeg nohor toriig tsever bailgah sonihorgui bgaa bol ogcor esvel gemt heregteng yaaraltai zailuul

0  |  0
Зангараг(202.179.26.220) 2021 оны 05 сарын 29

Аварга гэсэн үү ? Хүн зодож аварга болдоггүй юмаа. Харин шоронгийн лаа байх боломж түүнд байгаа.

0  |  0
Top