Үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Зоригтын Болортунгалаг Красноярскийн дэвжээнд Монголын эмэгтэй бөхчүүдээс хоёр дахь алтан медалийг авчирлаа.
Тэрбээр өнгөрсөн сард Казахстаны Алматыд болсон Азийн АШТ-д урамтай сайхан барилдаж алтан медаль хүртсэнийг бөхийн хорхойтнууд сайн санаж байгаа. Тэгвэл ийнхүү сарын зайтай хоёр дахь түрүүгээ хүртэж “давхар цохилт” хийлээ. З.Болортунгалаг Красноярскийн дэвжээнд эзэн орны Мария Кузнецова, Динара Кудаева, Алина Климова, Евгения Апевалова нарыг илүүрхэж ялав.
Маргааш манай бөхчүүдээс эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд спортын мастер Б.Хулан, 62 кг-д ОУХМ Э.Гантуяа хүрэл медалийн төлөө, эрэгтэйчүүдийн 65 кг-д спортын мастер Э.Төгсжаргал дагаж барилдана.
Сэтгэгдэл ( 3 )
5 хүн барилдаад л энэ тэмцээн үү Гол өрсөлдөгчид чинь Хятад Япон,Амэрик, Украйн бөхчүүд дээ
Хамтарсан бэлтгэл хийснийгээ тэмцээн гээд ойлгочихсон юм биш үү? таминь ээ.
Алтан гран при энэ тэр гээд суржигнээд байсан орос монгол 2-ын уулзалт тэмцээн байсан байна ш дээ, 2 чавганц уралдахад 1 нь туруулнэ гээч болж байх шиг