ДАРХАН-УУЛ: Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах салбар зөвлөл хуралдлаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 05 сарын 31

:Дархан-уул аймгийн Гэмт  хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл өнөөдөр /2021.05.28/ хуралдаж, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр болон Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажил, үр дүн, цаашид хийх ажлын тухай мэдээлэлтэй танилцлаа.

Тус аймгийн ИТХ-ын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга С.Насанбат "Уг зөвлөл нь хамтын шийдвэрээр гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчил болон хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлийн үйл ажиллагааг улам сайжруулахад шаардлагатай зардлын санхүүжилтыг энэ онд өмнөх жилүүдээс илүү  шийдвэрлэж өгсөн бөгөөд эргээд тодорхой үр дүнг хүлээж байна" хэмээн онцоллоо.

Зөвлөлийн дарга, гишүүд дээрх мэдээлэлтэй холбогдуулж, Зөвлөлийн гишүүд цаашдын үйл ажиллагааг сайжруулах, хамтран ажиллах талаар саналаа илэрхийлсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top