Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар ОХУ-д айлчлал хийхээр 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Москва хотод хүрэлцэн ирэв.
Б.Батцэцэг сайд тэргүүтэй төлөөлөгчдийг Москва хотын “Домодедово” нисэх буудалд хүрэлцэн ирэхэд ОХУ-ын ГХЯ болон Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны албаны хүмүүс угтан авав.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 5 дугаар сарын 31-ний өдөр ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах, Төрийн Зөвлөлийн нарийн бичгийн дарга И.Е.Левитинтэй уулзаж, 6 дугаар сарын 1-ний өдөр ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтай хэлэлцээ хийнэ.
Сэтгэгдэл ( 1 )
Лавровтой хэлэлцээ хийж чадах болов уу даа нөгөө ахмадын ваучер 537 саяар хэвоэдэг шигээ баллаад хаячихгүй байгаа?