“Copa America -2021“ Бразил руу “нүүлээ”

Админ | Zindaa.mn
2021 оны 06 сарын 01

Ц.Энхтүвшин, Таван цагариг сонин

Өнгөрсөн жил Аргентин, Колумб улсуудад зохиогдох байсан 47 дахь удаагийн “ Copa America” буюу Өмнөд Америкийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн “ковид -19” цар тахлын улмаас бүтэн жилээр хойшлогдоод байсан билээ. 1916 оноос эхлэн зохиогдсон, шигшээ багуудын хамгийн “ахмад” тэмцээн түүхэндээ анх удаа хоёр оронд явагдахаар товлогдсон.

Ердөө хэдхэн хоногийн дараа буюу зургадугаар сарын 13-нд эхлэх ёстой тэмцээн болох эсэх нь сүүлийн хэд хоногт хөлбөмбөг сонирхогчдыг хамгийн их түгшээсэн юм. 5 дугаар сарын 20-нд Колумб дахь улс төрийн нөхцөл байдлаас болж Өмнөд Америкийн хөлбөмбөгийн холбоо -CONMEBOL тус улсыг зохион байгуулах эрхийг цуцалсан бол тавдугаар сарын 30-нд Аргентин улс цар тахлын тархалт идэвхтэй байгаагаас тэмцээнийг зохион байгуулахаас татгалзсан.

Ийнхүү “Copa America -2021” бүрмөсөн цуцлагдаж ч магадгүй хүнд нөхцөлд, тэмцээн эхлэхээс ердөө хоёрхон долоо хоногийн өмнө Бразил тус тэмцээнийг аварлаа. CONMEBOL дөнгөж саяхан (5.31) Бразилд уг тэмцээнийг зохион явуулахаар шийдвэрлэснээ албан ёсоор зарлалаа.

Тэмцээн товлож байсан ёсоор зургадугаар сарын 13-нд эхэлж, долдугаар сарын долдугаар сарын 10-нд өндөрлөх бөгөөд чухам алт хотууд, ямар цэнгэлдэхэд болохыг тун удахгүй зарлана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top