Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ны 2021 оны тавдугаар сарын 29-ний өдөр хуралдсан Ээлжит бус "Их Эе" хурлаар МҮБХ-ны дүрмийг шинэчлэн баталж, тэргүүнийг сонгосон.
Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн баяр наадмын бэлтгэл ажил хангахтай холбогдуулан МҮБХ-ны байнгын үйл ажиллагааг тасралтгүйгээр явуулах шаардлага тулгарч байна.
Иймд МҮБХ-ны дүрмийн 11.26.ё заалтад заасны дагуу МҮБХ-ны тэргүүлэгчдийг нөхөн бүрдүүлэх шаардлагатай байгаа тул дараах тэргүүлэгчдийг чөлөөлж, дүрмийн 11.28-д заасны дагуу тэргүүлэгчдийн үүрэг гүйцэтгэгчдийг Цэцдийн Зөвлөлийн хурлаар баталгаажуулах хүртэл ажиллуулахаар МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав доорх саналыг оруулжээ.
Үүнд,
1. Чөлөөлөх санал оруулж байгаа тэргүүлэгчдийн нэрс
2. Нөхөн бүрдүүлэхээр санал оруулж байгаа тэргүүлэгчдийн нэрс
Нөхөн бүрдүүлэхээр санал оруулж байгаа гишүүд дээрх саналаас өөрийн хүсэлтээр татгалзаж болрх ба Ээлжит Тэргүүлэгчдийн хурал 2021 оны зургаадугаар сарын 03-ны өдрийн 18:00 цагаас "Монгол бөхийн өргөө"-нд хуралдах аж. Хуралд цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан тэргүүлэгчид хуралд цахимаар оролцож болох ажээ.
Сэтгэгдэл ( 2 )
Бат эрдэнэ мүбх ны тэргүүнийг муу хийсэн
Zailuul shine zaluu humuusee tomil