Унгарын нийслэл Будапешт хотноо энэ сарын 6-13-ны өдрүүдэд зохион байгуулагдах жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох үндэсний шигшээ багийн тамирчид маргааш (2021.06.03) эх орноосоо мордох гэж байна.
Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, “Хангай” констракшны захирал С.Гал-Эрдэнэ Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох жүдо бөхийн үндэсний шигшээ багийн баг, хамт олонд бэлтгэлийн хувцас бэлэглэжээ.
Зуны олимпийн өмнөх хамгийн том тэмцээн гэдгээрээ тус тэмцээн олон мянган жүдо сонирхогчдын анхаарлыг зүй ёсоор татаж байгаа бөгөөд дэлхийн аваргад таван тивийн 88 орны 388 шилдэг тамирчид (Эмэгтэй 141, эрэгтэй 247) эмэгтэй 7, эрэгтэй 7 жинд өрсөлдөнө.
Будапештийн Дэлхийн аваргад Шигшээ багийн ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар, дасгалжуулагч П.Нямлхагва, Ч.Болдбаатар, Мансоури Касваей Мохаммад, М.Бундмаа нарын бүрэлдэхүүнтэй дасгалжуулагчид ажиллах бол бол Терапист багшаар Японы улсын иргэн Масатоши Нишикидо, шүүгчээр Олон улсын жүдо бөхийн холбооны, олимпийн зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэг нар оролцоно.
ДАШТ-Д ӨРСӨЛДӨХ МОНГОЛЫН БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН
Эрэгтэй
1. ОУХМ Л.Өнөболд -60 кг
2. ОУХМ Г.Хэрлэн -66 кг
3. ОУХМ Ё.Басхүү -66 кг
4. ОУХМ Ц.Цогтбаатар -73 кг
5. Саейд Моллаей -81 кг
6. ОУХМ Г.Алтанбагана -90 кг
7. Гавьяат тамирчин Л.Отгонбаатар -100 кг
8. ОУХМ Б.Гончигсүрэн -100 кг
9. ОУХМ Ө.Дүүрэнбаяр +100 кг
Эмэгтэй
1. МУГТ М.Уранцэцэг -48 кг
2. ОУХМ Г.Наранцэцэг -48кг
3. ОУХМ Л.Сосорбарам -52 кг
4. ОУХМ Б.Хорлоодой -52 кг
5. МУХБ, МУГТ Д.Сумъяа -57 кг
6. ОУХМ Б.Ганхайч -63 кг
7. ОУХМ Ц.Энхчимэг -70 кг
8. ОУХМ Б.Эрдэнэт-Од -78 кг
9. ОУХМ А.Адьяасүрэн +78 кг
Сэтгэгдэл ( 1 )
бусад хүмүүс гэртээ ирж чадахгүй байхад эд нар ямар ямар давуу эрхтэй юм бэ