Д.Мөнхбат нарт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 06 сарын 03

Монгол Улс анх "Энхсаран" сувиллаас коронавирусний халдварыг дотооддоо алдаж байсан билээ. Тус сувилалд халдвартай гэдэг нь батлагдаж, тусгаарлагдаж байсан иргэн Д.Мөнхбат тухайн үед лайв мэдээлэл хийж, нөхцөл байдлыг олон нийтэд ил болгож байсан юм. 

Харин халдвар хамгаалалтын дэглэм алдагдаж, коронавирусний халдварыг дотооддоо алдсан "Энхсаран" сувиллыг шалгаж, Д.Мөнхбат нарын 13 хүнийг яллагдагчаар татсан талаар албаныхан мэдээлсэн. 

Тухайн үед ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү "Өнгөрсөн аравдугаар сард "Энхсаран" сувилалд коронавирус илэрсэнтэй холбоотойгоор хууль тогтоомж зөрчигдсөн байна гэж үзэж, УОК-оос цагдаагийн байгууллагад шалгуулах хүсэлт ирүүлсэн. Энэ дагуу мөрдөн байцаах алба дээр ажлын хэсэг байгуулагдаж, уг хэргийг шалгаж байна. Уг хэрэгтэй холбогдуулж, 13 хүнд эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татах хүсэлтийг прокурорт хүргүүлээд байна" гэх мэдээллийг өгсөн байдаг. 

Тэгвэл Д.Мөнхбат нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн талаар эх сурвалж мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(192.82.84.20) 2021 оны 06 сарын 03

Odoo songyyliin daraa uunees h ih daramt shahalt erh hyazgaarlagdah asuudal ulam nemegdene.

0  |  0
шударга иргэн(202.126.90.6) 2021 оны 06 сарын 04

Тэр удирдлагуудыг нь шийтгээчээ. МАНын гишүүн дүүргийн ИТХын гишүүн гээ биздээ. \n

1  |  0
Зочин(202.9.46.134) 2021 оны 06 сарын 03

Нөгөө жолооч гао улаан шоучин хүүхэнчин гар байсан биздээ.

0  |  0
Зочин(202.179.27.168) 2021 оны 06 сарын 04

Хойд солонгос болчиж

1  |  0
Зочин(202.179.27.168) 2021 оны 06 сарын 03

Хойд солонгос болжээ бүр

0  |  0
Top