Монголын шигшээ баг өөрийн талбайдаа “Бразил-2014” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны эхний тоглолтоо Мьянмагийн багтай энэ сарын 29-нд хийх бөгөөд тус улсын шигшээ баг өчигдөр манай оронд ирлээ. Манай хөлбөмбөгчдийн хувьд тэмцээний бэлтгэл ажил бүрэн хангагдсан байна. “Талын хөх чононууд” шигшээ багт нийт 50 тоглогчийг дуудсанаас эцсийн байдлаар 22 тоглогч тунаж үлдээд байна. Багийн үндсэн дасгалжуулагчаар С.Эрдэнэбат, туслах дасгалжуулагчдаар Европын хөлбөмбөгийн холбооны мэргэжилтнүүд болох Франц, Гүрж улсын иргэд ажиллаж байгаа юм. Шигшээ багийн ахлагч Д.Лүмбэнгарав бэртлийн улмаас уг тоглолтонд оролцохгүй. Манай хөлбөмбөгчдийн хувьд тэмцээн болох өдөр хүртэл МҮОХ-ны дэргэдэх Анагаах ухааны төвд байрлаж бэлтгэл сургуулилтаа базааж байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )