Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шалгаж дуусчээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 06 сарын 03

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаярыг улсын начин Э.Энхбатын биед хүнд гэмтэл учруулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татан, шалгаж байгаа билээ.

Түүнийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид 30 хоног цагдан хорьсон байдаг. Улмаар өмгөөлөгчийнх нь хүсэлтийн дагуу батлан даалтад гаргаад байгаа юм. 

Тэгвэл Хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шалгаж дуусчээ. Өөрөөр хэлбэл, цагдаагийн байгууллагаас түүнд яллах дүгнэлт үйлдэж, хэргийг прокурорт шилжүүлсэн байна.

Өнөөдрийн байдлаар Н.Түвшинбаярт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын байгууллага хянаж байна. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Jj(174.251.66.5) 2021 оны 06 сарын 04

Odoo tuvshinbayr hecuu dee .hereg gaigui ongorvol hodoo hun olnoos holhonuur amidrah baih.oor garcgui.

0  |  0
zochin(202.126.89.107) 2021 оны 06 сарын 03

64.119 чи юу ярих гээд байна. Энхбат үхчихсэн бол чи юу гэхийн. Түүхий хэрэг гэхүү?

0  |  0
ЗОЧИН(64.119.16.186) 2021 оны 06 сарын 03

ХОХИРОГЧООС НЬ МЭДҮҮЛГЭ АВСАН ЮМ УУ? АВААГҮЙ БОЛ ХЭРЭГ ТҮҮХИЙ ГЭСЭН ҮГ.

2  |  0
Top