Хүмүүжигч ээжүүдийг хүүхдүүдтэй нь цахимаар уулзуулжээ

2021 оны 06 сарын 03

ШШГЕГ-ын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги жил бүрийн зургаадугаар сарын 1-ний өдөр “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан “Гэр бүлийн өдөрлөг”-ийг зохион байгуулдаг уламжлалтай.

Энэ жил “Коронавирус” цар тахлын улмаас “Гэр бүлийн өдөрлөг”-ийг цахим хэлбэрээр зохион байгуулсан байна.

Цахим өдөрлөгт тус ангид хүмүүжиж буй 0-16 насны хүүхэдтэй 50 гаруй ээжийг хамруулж, үр хүүхэд, эцэг, эх, төрөл садантай нь уулзуулжээ. Мөн хөдөө орон нутагт оршин суудаг 25, асрамжийн газарт амьдарч буй 7, Улаанбаатар хотоос 26 хүүхдүүдийг ээжтэй нь уулзуулж, баяраа хамтдаа тэмдэглэх боломжийг бүрдүүлсэн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top