Сүүлийн жилүүдэд Хятад улсын олон хотод түрээсийн дугуйны үйлчилгээ нэвтэрсэн нь хүмүүсийн ажил амьдралд тус нэмрээ үзүүлсээр иржээ. Гэсэн гэдий ч зарим хүмүүс түрээсийн дугуйг унаж хаа ч хамаагүй орхисоор ирсэн нь асуудал дагуулсаар юм.
Харин энэ асуудлыг шийдэх нэгэн аргыг Фүжөү хотын түрээсийн дугуйны компани нэвтрүүлжээ.
Энэ сарын 1-ний байдлаар тус хот түрээсийн дугуйны 32 зогсоолдоо Bluetooth-ээр хянах төхөөрөмж угсарчээ. Унаж ирсэн дугуйны түгжээ мөнөөх төхөөрөмжөөс цацруулах Bluetooth долгионтой орчинд автоматаар түгжигдэх ба төлбөр тооцоо хийгдэнэ.
Хэрэглэгч Bluetooth долгионгүй орчинд дугуйг түгжиж болох ч төлбөр үргэлжилсээр байх ажээ.
Энэхүү технологи нь Бэйдөү хиймэл дагуулын тусламжтайгаар Bluetooth-ын байршлыг өндөр наривчлалтай мэдрэх аж. Тэдгээр зогсоол нь түрээсийн унадаг дугуйг дуртай газраа орхидог хэвшлийг засах боломжийг олгож байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )