Б.Баатархүү: Цагдаагаас цахим тоглоомыг хаах санал хүргүүлээгүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 06 сарын 03

Цагдаагийн ерөнхий газар болон Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хүүхэд, өсвөр насныханд PUBG /mobile legend, DOTA-2, Counter-Strike: Global Offensive зэрэг цахим тоглоом сөргөөр нөлөөлж байна гэж үзэн, эдгээр тоглоомын сүлжээнд Монгол Улсаас хандалт хийх эрхийг хаалгах хүсэлтийг Харилцаа холбооны зохицуулах хороонд гаргасан гэх мэдээлэл түгсэн билээ.

Тэгвэл эл асуудалд Цагдаагийн ерөнхий газраас тайлбар өглөө. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү "Цахим тоглоомыг хаах санал гаргаагүй. Энэ бол ташаа мэдээлэл. Харин бага насны хүүхдийг садар самуун уруу татсан цахим хаяг, сайтыг хаах саналыг хүргүүлж байна" гэх тайлбарыг өглөө. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top