Цагдаагийн байгууллагаас МАН-ынхан 2020 оны сонгуулийн үр дүнг хууль бусаар авсан хэмээн олон нийтэд мэдэгдсэн Г.Ган-Очир гэх залууг эрэн сурвалжилж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү "Мэдээллийн хэрэгслээр гэмт хэргийн шинжтэй гарсан зүйлийг цагдаагийн байгууллага шалгадаг. Сонгуулийн хар машины талаар ярьсан тухайн иргэнийг эрэн сурвалжилж байгаа. Тэр хүн гэмт хэргийн шинжтэй зүйлийг ярьсан. Гэтэл зугтаагаад алга болчихсон. Цагдаагийн байгууллагаас ярьсан зүйлийнх нь талаар шалгах гэхээр зугтаагаад алга болчихсон. Тухайн иргэн нь худал мэдээлэл тараасан, бусдыг залилсан байж болзошгүй" гэх тайлбарыг өглөө.
Учир нь, иргэн Г.Ган-Очир "Миний бие сонгуулийг хууль бусаар авах гэсэн гэмт хэргийн хохирогч болсон. Цагдаа, тагнуулын байгууллагаар зургаан сар шалгуулсан. Өнгөрсөн 2020 оны орон нутгийн сонгуулийн үеэр үйлдэгдсэн хэдий ч УИХ-ын сонгуулиас улбаатай. Намын болон төрийн хүмүүс иргэдийн саналыг хууль бусаар өөрчилж байгаа. Монгол Улсын хууль хэргийн гэрч болох надад сэтгэлзүйн дарамт үзүүлсэн. Сонгуулийн хар машины программын хугацаа 2018 онд дууссаны дараагаар МАН-ын удирдах албан тушаалтан ямар ч нууцлалгүй болгосон. МАН сонгуулийн хар машинаар сонгогчийн саналыг луйвардаж, хууль бус аргаар төрийн эрхийг авсан. Төрийн хэргийг хууль бусаар авах гэсэн хэрэг дээр тагнуулын байгууллага надыг шалгасан. Надаас гурав хоног байцаалт авсан. Сонгуулийн хар машиныг программчлаад, хакердаад 175 тэрбум төгрөг шилжүүлсэнийг утсан дээрээ харуулсан. Дараагаар нь хохирогчгүй хэрэг гэж хэргийг хаасан байсан” хэмээн ярьсан байдаг.
Сэтгэгдэл ( 3 )
Отгон гээд золбин сэтгүүл зүйн төлөөлөгч авгайтай наад луйварчин чинь холбоотой дог шүү.
БАТ-ҮҮЛЭЭ . ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААЛГАСАН ГАН-ОЧИР ОО ХААНА НУУСАНАА ХЭЛЧИХ… АМЕРИК ЭЗЭНТЭЙ АЙЛД ДОРЖЗОДОВ ШИГ НУУЧИХСАН УУ? ЭСВЭЛ ӨӨРИЙНХӨӨ ГЭРТ НУУСАН УУ???????????? ҮНЭН ЮМ ЯРЬСАН БОЛ ЯАГААД ТЭР ЗАЛУУ ЧИНЬ ЗУГТААД АЛГА БОЛЧИХОВ ??? ТА НАР ИЙМ ӨӨДГҮЙ ЯВУУРГҮЙ ӨДӨӨН ХАТГАЛАГ БАЙНГА ХИЙДЭГ ШҮҮ…
Мөнгө өгч ийм мэдэгдэл хийлгэсэн гэсэн шүү дээ. Сонгуулийн ерөнхий хорооны цахим газрын даргаар ажиллаж байсан гэж ярьсан боловч энэ нөхөр хэзээ ч СЕХ-нд ажиллаж байгаагүй юм билээ. Сэтгэцийн гажигтай этгээд биш юм уу. Бас нэг Доржзовд бололтой, Оюунгэрэлийнд л байх магадлал өндөр байна даа. \n