Эрэн сурвалжлагдаж байсан Г.Ган-Очирыг баривчилжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 06 сарын 04

Цагдаагийн байгууллагаас МАН-ынхан 2020 оны сонгуулийн үр дүнг хууль бусаар авсан хэмээн олон нийтэд мэдэгдсэн Г.Ган-Очир гэх залууг эрэн сурвалжилж байгаа талаар өмнө нь мэдээлсэн билээ. Үүнтэй холбогдуулан өчигдөр /2021.06.04/ ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү "Мэдээллийн хэрэгслээр гэмт хэргийн шинжтэй гарсан зүйлийг цагдаагийн байгууллага шалгадаг. Сонгуулийн хар машины талаар ярьсан тухайн иргэнийг эрэн сурвалжилж байгаа. Тэр хүн гэмт хэргийн шинжтэй зүйлийг ярьсан. Гэтэл зугтаагаад алга болчихсон. Цагдаагийн байгууллагаас ярьсан зүйлийнх нь талаар шалгах гэхээр зугтаагаад алга болчихсон. Тухайн иргэн нь худал мэдээлэл тараасан, бусдыг залилсан байж болзошгүй" гэх тайлбарыг өгсөн. 

Тэгвэл эрэн сурвалжлагдаж байсан иргэн Г.Ган-Очирыг өнгөрсөн шөнө баривчилжээ. Энэ талаар ЦЕГ-ын албан ёсны цахим хуудаснаа нийтэлсэн байна.  

Учир нь, иргэн Г.Ган-Очир "Миний бие сонгуулийг хууль бусаар авах гэсэн гэмт хэргийн хохирогч болсон. Цагдаа, тагнуулын байгууллагаар зургаан сар шалгуулсан. Өнгөрсөн 2020 оны орон нутгийн сонгуулийн үеэр үйлдэгдсэн хэдий ч УИХ-ын сонгуулиас улбаатай. Намын болон төрийн хүмүүс иргэдийн саналыг хууль бусаар өөрчилж байгаа. Монгол Улсын хууль хэргийн гэрч болох надад сэтгэлзүйн дарамт үзүүлсэн. Сонгуулийн хар машины программын хугацаа 2018 онд дууссаны дараагаар МАН-ын удирдах албан тушаалтан ямар ч нууцлалгүй болгосон. МАН сонгуулийн хар машинаар сонгогчийн саналыг луйвардаж, хууль бус аргаар төрийн эрхийг авсан. Төрийн хэргийг хууль бусаар авах гэсэн хэрэг дээр тагнуулын байгууллага надыг шалгасан. Надаас гурав хоног байцаалт авсан. Сонгуулийн хар машиныг программчлаад, хакердаад 175 тэрбум төгрөг шилжүүлсэнийг утсан дээрээ харуулсан. Дараагаар нь хохирогчгүй хэрэг гэж хэргийг хаасан байсан” хэмээн ярьсан байдаг.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin (202.55.188.106) 2021 оны 06 сарын 05

Ard tumen min tsar tahliin ued ard irgedee haysan hurelsuhiig songovol bid nar udahgui hytadiin kolon blno shu bid uhaantai bj uls turchidud huurtahgui baitgaay

1  |  0
Zochin(202.55.188.106) 2021 оны 06 сарын 05

Heniig naad novsh geed bgaan teneg mal ardiin namiin luivarchingujud har mashinaar hudlaa toolood garch irdeg n unuen shde nymbaatar gej muu daranguilagch hurelsuh eh ornoo hudaldan hugiin novsh cuudliin tuluu ulairch ard tumnee tsar tahaliin ued haysan urvach

0  |  1
УБ иргэд (203.91.115.56) 2022 оны 12 сарын 18

Наад новшоо ард түмний өмнөөс шийтгэх хэрэгтэй

0  |  2
Зочин(202.179.27.168) 2021 оны 06 сарын 05

Ингээд Хойд Солонгос болвоо энэ улс

3  |  2
bbb(202.21.97.30) 2021 оны 06 сарын 05

unen shdee muusain la.lruud hakerdaj l bgaa, computeriin programmig uurchluh shig amarhan yum baidgui yum

1  |  1
Top