Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Сербийн парламентын даргатай уулзав

2021 оны 06 сарын 04

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох үеэрээ Бүгд Найрамдах Серби Улсын парламент(Ардын Скупшина)-ын дарга Ивица Дачичтай  2021 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Санкт-Петербург хотноо уулзав.

Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд, парламентын дарга нар Монгол, Сербийн харилцаа, түүний дотор хоёр улсын парламент, ГХЯ-д хоорондын харилцааг идэвхжүүлэх талаар ярилцаж, ойрын хугацаанд хоёр улсын хооронд дээд, өндөр түвшний харилцан айлчлалыг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллахаар тохиролцов.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(202.179.25.239) 2021 оны 06 сарын 04

Цаадах 592 тэрбум чинь Серб улс хаана байдгийг мэдэж байдаг л байгаа даа хөөрхий ммний монголын сайданцар.

0  |  0
Top