Д.Мөнхбатыг гэм буруугүй гэж үзлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 04

Энхсаран сувиллаас КОВИД-19 халдвар авсан гэх Д.Мөнхбатад холбогдох шүүх хурал боллоо.

2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр иргэн Д.Мөнхбатад Цагдаагийн байгууллагаас Зөрчлийн тухай хуулийн  5.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу  /Гамшгаас хамгаалах хууль зөрчих/  500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох  арга хэмжээ авчээ.
         
Улмаар иргэн Д.Мөнхбат эрх бүхий албан тушаалтны  шийтгэлийн хуудсыг  эс зөвшөөрч  Хан-Уул  дүүргийн  Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасныг  шүүх хүлээн  авч  2021 оны 06 дугаар сарын 04-ны өдөр хянан хэлэлцээд:
          
Д.Мөнхбатыг Үндсэн хуулиар олгогдсон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх болон хэвлэн нийтлэх эрхээ эдэлсэн  төдийгүй  Солонгос улсаас  эрүүл ирээд  Энхсаран сувилалд 21  хоногт тусгаарлалтад байх явцдаа короновирус / ковид19/  өвчнөөр өвчилж хохирсон тухайгаа өөрийн цахим хуудсаар нийтэд мэдээлэл тавьсаныг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй  гэж  шүүх  дүгнээд  түүнд оногдуулсан 500.000 төгрөгөөр торгосон шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(43.242.243.33) 2021 оны 06 сарын 05

буруугүй л дээ. харин мэдээлэл өгөөд байхад тоогоогүй УОК-л ялаа үүрээд дээлээ нөмрөх ёстой.

0  |  0
Zochin(109.89.151.254) 2021 оны 06 сарын 05

Exneesee ene zaluu xoxirogch gem buruugyi baisan shyy dee,yok l aldaa zavxaralaa nuux gej tyyniig zorchliin xuuliar ailgaj dalailgasan. Ene zaluu shig xoxirogch irged temtsej surax xeregtei !

1  |  0
зочин(202.126.92.99) 2021 оны 06 сарын 05

Д.Мөнхбатад баяр хүргэе. шударга залуу байна.Амжилт\n

2  |  0
УОК огцор(66.181.176.61) 2021 оны 06 сарын 05

тэгээд гэм буруутай УОК хариуцлага тооцооч

2  |  0
зөв(66.181.189.90) 2021 оны 06 сарын 05

адгийн хулгайчуудын гүтгэлгээр хэрэгтэн болсон хүмүүс бий шүү! нүэл нь нүдээрээ цувнаа

1  |  0
ЗОЧИН(64.119.17.97) 2021 оны 06 сарын 05

ХҮН ИРГЭНИЙХЭЭ ҮҮРГИЙГ БИЕЛҮҮЛЖ БАЙХАД ХҮНИЙГ ИНГЭЖ ДАРАМТАЛЖ СЭТГАЭЛ САНАА АЖИЛ ТӨРӨЛӨӨР НЬ ХОХИРООЖ БОЛДОГ НИЙГЭМ ҮҮ? ОДОО ТЭГВЭЛ ИРГЭНИЙ ОРОЛЦОО ИРГЭНИЙ НИЙГЭМ ГЭ ХУДЛАА ГОНШИГНОХ ХЭРЭГ АЛГА. ГУТАМШИГ.

1  |  0
Top