85 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг хянаж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 06 сарын 06

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2021 оны тавдугаар сарын 24-28-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 225 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хүлээн авч, 140 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор ажиллагаанд 85 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 51 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 16 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 37 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгаж, 12 албан тушаалтны мэдүүлгийг хянан шийдвэрлээд байна гэж АТГ-аас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(119.40.98.177) 2021 оны 06 сарын 07

Нэр, албан тушаалаар нь бичиж байгаач ээ Хэдэн тооны үнэн худал, хуулийн дагуу эсэхийг хэн мэдэх юм вэ

0  |  0
Top