Өнгөрөгч амралтын өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 928 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 630 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 16, орон нутагт 11 хүн гэмтэж, орон нутагт таван, Налайх дүүрэгт нэг хүний амь хохирсон байна. Тухайлбал, зургаадугаар сарын 4-ний өдөр Дорнод, Баянхонгор, Өвөрхангай аймгуудад мотоцикл онхолдож, гурван жолоочийн амь хохирчээ. Мөн Налайх дүүрэг, Хэнтий, Өмнөговь аймгуудад автомашин онхолдож, гурван хүний амь нас тус тус хохирсон байна.
Гудамж замын хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийслэлд 127, орон нутагт 46, улсын хэмжээнд 173 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.
Иймд жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, явган зорчигчид зам тавьж өгч байх, явган зорчигч та бүхэн гарц, гарамтай хэсгээр зам гарах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хэрэглэх, хурд хэтрүүлэх байхыг ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС АНХААРУУЛЖ БАЙНА.
Сэтгэгдэл ( 0 )