"Ододтой бүжиглэе” шоуны 2021 оны ОРОН ОРНЫ ЯЛАГЧИД

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 07

Дэлхийн хэмжээний “Ододтой бүжиглэе” шоуны эхний улирлын ялагчид өчигдөр /2021.06.06/ тодорлоо. Эхний улирлын ялагчаар холимог тулааны тамирчин Б.Баттөр, бүжигчин Б.Халиун нар тодорч, шагналын 50 сая төгрөгөө НҮБ-ын Хүүхдийн санд хандивлахаа зарласан юм.

Гурван сар гаруйн хугацаанд үргэлжилсэн “Ододтой бүжиглэе” шоу нэвтрүүлгийн сүүлийн шатанд мисс, жүжигчин Ц.Аззаяа, бүжигчин Н.Отгонжаргал, жүжигчин Т.Бадамжав, Б.Алтанхөлөг, тулаанч Б.Баттөр, бүжигчин Б.Халиун, рэпер Н.Цэцэнбилэг, бүжигчин Б.Золжаргал нар шалгарч үлдэн, ялагчийн төлөө өрсөлдсөн билээ.

Тэгвэл энэ жил дэлхийн аль, аль улсад “Ододтой бүжиглэе” шоуг хийж, ялагчаар нь ямар од тодорсныг, хэрхэн бүжиглэснийг харцгаая.

ОХУ: ЯЛАГЧ СЕРГЕЙ ЛАЗАРЕВ, ЕКАТЕРИНА ОСИПОВА
 


Хойд хөрш ОХУ энэ жил “Ододтой бүжиглэе” шоуны 12 дахь улирлыг хийж, ялагчаар нь дуучин Сергей Лазарев, бүжигчин Екатерина Осипова нар шалгарчээ.
 

 

Хоёрдугаар байрыг рэпер DAVA буюу Давид Манукян, бүжигчин Дарья Палей нар эзэлсэн бол гуравдугаар байрыг “Бригада” киноны Саша Беловын эхнэрийн дүрийг бүтээснээр нь бидний сайн мэдэх жүжигчин Екатерина Гусева, бүжигчин Евгений Папунаишвили нар эзэлжээ.
 

Оросын “Ододтой бүжиглэе” шоуны үзэгчдийн сэтгэлд нийцсэн хосоор рэпер DAVA болон бүжигчин Дарья Палей нар тодорчээ.

АВСТРАЛИ: ЯЛАГЧ ЛЮК ЯКОБЗ, ЖОРЖА ФРИМАН
 


Тэгвэл Австралид энэ жил болсон “Ододтой бүжиглэе” шоуны 18 дахь улирлыг бүх оддын дунд хийж, ялагчаар жүжигчин, телевизийн хөтлөгч Люк Жэкбз, бүжигчин Жоржа Фриман нар шалгарчээ.
 

 
ШВЕД: ЯЛАГЧ ФИЛИП ЛАМПРЕХТ, ЛИНН ХЕГДАЛ
 


Шведийн 2021 оны “Ододтой бүжиглэе” шоуны ялагчаар фото модель Филип Лампрехт, бүжигчин Линн Хегдал нар шалгарчээ.
 

 
МОНГОЛ УЛС: ЯЛАГЧ Б.БАТТӨР, Б.ХАЛИУН
 
 


“Ододтой бүжиглэе” шоу энэ жил мөн АНУ, Румын, Аргентин, Дани, Герман, Грек, Польш улсад болно.

 

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Чамиа(192.82.83.81) 2025 оны 03 сарын 13

Ангууч Халиун 2 бүжгийн үнэхээр мундаг хос шүү.Хамгийн чадварлаг нь байж чадсаан

2  |  0
Moogii(66.181.189.218) 2025 оны 03 сарын 13

Монголын 2 дэлхийн одуудаас илүү гэхээс дутахгүй, бие хаа, царай зүс, чадвар ... бүүр тасархай шүү, зөв сонголт байлаа, Монголчууд зөв сонголт хийсэн шүү! Эсрэгээрээ ерөнхийгөгчийн сонгууль чинь харин сонголт алга

7  |  0
suugii❤️(66.181.161.59) 2025 оны 03 сарын 13

almaighty

5  |  0
Туяа(66.181.186.166) 2025 оны 03 сарын 13

Манаы хоёр илүү илүү

4  |  1
Ганааа(66.181.161.33) 2025 оны 03 сарын 13

Монголын хос онцгой гоё

4  |  0
(192.82.65.197) 2025 оны 03 сарын 13

manai 2 iluu goyo haragdaj bna

6  |  0
fg(64.119.18.23) 2025 оны 03 сарын 13

yooyo ene 2 hojson ni bolj. Danda goyo zalyychyyd bn

8  |  1
Close menu