Монгол Улсын Тэргүүн шадар сайд асан Да.Ганболд 10 гаруй сар хоригдоод гарсныхаа дараа анхны #шууд ярилцлагаа Zindaa.mn сайтад өгч байна.
Тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшиж, сонгуулийн сурталчилгаагаа хийж байх үедээ баривчлагдсан билээ. Харин өнгөрөгч тавдугаар сарын 19-нд Улсын дээд шүүх хуралдаж, түүнд хамаарах хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэргийг хэрэгсэхгүй болгосон юм.
-Сайн байна уу. Та нэлээд хэдэн сар намын болон, хувийн ажлаасаа хөндийрлөө. Одоо ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?
-Миний хувьд хийх ажил дэндүү их байдаг. Зарим хүнээс асуухаар “ажилгүй, хувиараа ажил хийнэ” гэх маягтай хариулт өгдөг. Яагаад ч юм, хувийн бизнес, хувийн ажлаа улсын төлөө хийж байна гэж үздэггүй хүмүүс байдаг юм билээ. Миний хувьд 1990 оноос хойш ардчилал, хувийн өмч, өрсөлдөөн, нээлттэй, чөлөөт зах зээл, гэдэг ойлголтыг Монголынхоо нийгэмд төлөвшүүлэхийн төлөө явж байсан хүн. Тэр утгаараа өөрийнхөө хийж чаддаг, ямар нэг хэмжээний орлого өгдөг, орлого өгөхгүй юм аа гэхэд хэн нэгэнд ач тусаа өгдөг аливаа үйл ажиллагааг ажил гэж үздэг. Надад бол олон сонирхол бий. Бизнесийн эхлэлээ тавьсан зүйл ч бий. Амьдрал баян учраас шинэ санаа үүсэн гарч ирэхийг ч үгүйсгэхгүй.
Нөгөө талаас улстөрийн амьдрал төгс төгөлдөр тогтворжоогүй учраас хүссэн хүсээгүй улстөрийн амьдрал намайг эргүүлэг рүүгээ татан оруулж байна. Дээр үеийн хүмүүс хэлдэг “Чи улстөр сонирхохгүй байж болно, улстөр чамайг сонирхоно” гэдэг. Миний араас хөөж, мөшгөж, өчнөөн олон жилийн өмнөх үйл явдалтай нь холбож хилсээр барьж, хорилоо. Над шиг хүнд ийм зүйл тохиолдож байгаа юм чинь өөрийгөө бүрэн дүүрэн өмөөрч чадахгүй, болж байгаа үйл явдлыг улстөрийн болон хууль эрх зүйн үүднээс ухамсарлаж чадахгүй олон залуу байдаг юм билээ. Ийм хүмүүсийг төрийн машин нухчин дарж, хэлмэгдүүлэхгүй байхын төлөө би дуу хоолойгоо хүргэнэ. Энэ утгаараа иргэн хүнийхээ хувьд хийх ажил минь хамаагүй өргөн цар хүрээтэй гэж хэлмээр байна.
-Намынхаа асуудалд байр сууриа илэрхийлнэ гэлээ. Ардчилсан намын өнөөгийн байгаа байдал шүүмжлэлтэй байна. Үүнийг хэвийн болгоход та ямар оролцоотой ажиллах вэ?
-Хэдхэн хоногийн дараа Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. УИХ болон Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа хэсэг хугацаанд улстөрийн үйл ажиллагаа намжина. Тиймээс нэг их идэвхтэй оролцоод, гүйгээд байх нь бага болов уу. Намын бүтэц дотор орж, ямар нэг албан тушаал авна гэсэн үг огтхон ч биш. Надад тийм шаардлага ч байхгүй. Гэхдээ намынхаа дотоод төлөвшилд маш их шүүмжлэлтэй хандаж байгаа.
Ардчилсан намын туулсан 30 жил бол улстөрийн амьдралд богино хугацаа юм. Нэг хүний амьдралд 30 жил гэдэг нь ухамсарт амьдралын тэн хагасаас илүү урт хугацаа л даа. Ганц улстөр ч биш, соёл урлаг, бизнес гээд бүхий л салбар бүрэн төгс хөгжөөгүй байна. Улстөрийн нам бол нийгмийн нэг хэсэг. Харамсалтай нь хандив, хүнсний талонд найдаж амьдрах иргэд өнөөгийн нийгэмд дэндүү олон байна. Тэд хангалттай мэдлэг, боловсрол олж авч, эрүүл мэндээ хамгаалж чадахгүй байна.
Гэтэл нэг хэсэг нь шуналтаж, улайрч, тэнэгдэж байна. Эрх мэдэлтэй болонгуутаа даварч, бусдыгаа дарамталж, хязгааргүй шуналд хөтлөгдөж, хүн алахаас бусдыг хийх юм. Үүнийг харахаар хийх ажил дэндүү их байна.
Болохгүй бүтэхгүй байгаа асуудлын гол шалтгаан нь хаана байна гэдгийг манай иргэд мэдэхгүй. Иймд би зааж, ойлгуулж, гэгээрүүлэх байдлаар хувь нэмрээ оруулахаас өөр аргагүй. Монголчууд биднээс хамааралгүйгээр гар утас, интернэт, цахилгаан хангамж, машин техник, бохир цэвэр усны хангамж, барилгын болон дулаалгын материал, кино зэрэг салбар дэлхий нийтийг дагаад хөгжиж байна. Дэлхий нийтийн хөгжилд чирэгдэж хөгжихийн хажуугаар бид өөрсдөө тархи толгойгоо цэнэглэж, нийгмийн идэвхтэй байдлаа ахиулах замаар Монголынхоо амьдралыг сайжруулахын төлөө зүтгэх хэрэгтэй.
-Ардчилсан нам одоо хоёр тамгатай, хоёр даргатай, хоёр байртай болсон. Эрх мэдлийн төлөөх тэмцэл нь туйлдаа хүрч, 180 мянган гишүүнийхээ итгэл үнэмшлийг уландаа гишгэлээ гэдэг шүүмжлэл бий. Та үүнтэй санал нэгдэх үү?
-Үүнтэй би бүрэн дүүрэн санал нэг байна. Нам бол улстөрийн байгууллага. Аливаа байгууллагын амжилт тодорхой хүмүүсийн сайн муугаас тэр бүр болдоггүй. Гагцхүү дүрэм, журам, хуулиас хамаардаг. Ихэнх улс хувь хүний сайн муугаас болоод хөгжиж, уруудаад байдаггүй. Тогтолцооны зөв, буруу, сайн, муугаас болдог. Өнөөдөр Монгол Улс өөрөө ядуу буурай боловч хойд Солонгост очиж, амьдрах мөрөөдөлтэй нэг ч хүн байхгүй. Гэтэл өмнөд Солонгос руу хэдэн арван мянгаараа явж байна. Англи, Америк, Япон явах хүсэлтэй түм буман хүн байна. Гэтэл яагаад Куба руу явахыг хүсэхгүй байна вэ. Тэр улсын хүмүүс сайн муудаа биш. Улстөрийн тогтолцоо нь болохгүй байгаа юм.
Монгол Улс 1990 оноос өмнө тэр бүтэхгүй системийн нэг нь байлаа. Ингээд том мөргөлдөөнгүй, “цусгүйгээр” ардчилсан шилжилт хийж, дэлхий нийтийн зам руу орлоо. Тэр шилжилт одоо болтол дуусаагүй л байна. Манай нам хүртэл тэр шилжилтээ хийсээр л явна.
Нэгэнт ялагдсан бол дараагийн хүндээ тахимаа өгөөд, ялсан гэж тооцогдож байгаа хүн нь авсан шиг аваад, дараагийнхаа ажлыг цаг тухайд нь хийж, нэр төртэй ажиллах ёстой. Дүрмийн бус шийдвэр гаргаж, хуйвалдаанаар бүх асуудлаа шийддэг байж болохгүй. Намын дүрэмд зарим нэг цоорхой байна. Тэр цоорхойг нь ашигласан асуудал бий.
Хоёрдугаарт, зарим нэг согог байж болох ч байгаа дүрмээ дагахгүй олон хүн байна. Нэг нам байж хоёр тусдаа газар хурал хийгээд, аль нь үнэн, аль нь худал болохыг жирийн иргэд мэдэхгүй. Ингээд хөндлөнгийн хүний тоглоом боллоо. Тахимаа өгөхгүй, тамгаа аваад зугтдаг хэлбэр бол нийгэмд байгаа хамгийн муу муухай зүйл. Ганц манай намд ч тамганы асуудал тулгараагүй. Олимпын хорооны дарга нь хүртэл тамгаа аваад зугтсан гэх юм. Ардын нам ч хоёр хагараад, сая нэгдлээ. Ардчилсан намд учирсан зовлон бол арилна. Үе солигдоно, хүмүүс солигдоно. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хэн нь хэн бэ. Сайн, муу юу хийсэн бэ гэдэг нь тод томруун харагддаг. Манай намын гишүүд ч ойлгох байлгүй. Энэ сонгуульд ялна ялагдана гэдгийг хэлэхэд хэцүү байна. Гэхдээ ийм хариуцлагатай үед нэг зангидсан нударга шиг байж чадахгүй байгаа нь түгшүүртэй юм. Энэ байдлаасаа бушуухан гарч, дараагийн сонгуульд амжилттай оролцох нөхцөлөө бүрдүүлэх шаардлагатай.
ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ
-Ямар ч байсан манай Ерөнхийлөгчид хуулиар олгогдсон эрх мэдэл, нэр нөлөөгөөр шийдэж болох олон асуудал байдаг. Шийдэж болох олон асуудлыг хэрхэн яаж шийдсэн бэ гэдгийг бүх монголчууд харж байгаа. Жирийн хүмүүс тэр бүр анзаарч тусгайлан бодож, олон хоног гашилгаж явдаггүй байх. Улстөрийн идэвхтэй, улс орны томоохон асуудлыг шийдэхэд оролцож явсан хүний хувьд төрийн тэргүүн, Засгийн газрын байр суурийг заавал анзаардаг. Тухайн хүн өөрт байгаа эрх мэдлээ яаж ашиглаж байна вэ. Буруу болохгүй зүйлийг зогсоосон уу, харин ч өөгшүүлж, эвлэрсэн үү гэдгийг анзаардаг. Ч.Сайханбилэгийн хэлсэн энэ шүүмжлэлийг Х.Баттулга гэдэг хүн өөрийнхөө зүгээс үгүйсгэж чадаагүй. “Ерөнхийлөгч ийм хэмжээний эрх мэдэлтэй, эрх мэдэлгүй” гэдгээ ялгаж, салгаж ойлгуулаагүй. Тийм учраас зөөлөн хэлэхэд гомдох эрх надад бий. Ерөнхийлөгчийн албан тушаал бол Монгол Улсын Үндсэн хуулийн баталгаа юм. Үндсэн хуулийг манаж байгаа институцийн дарга нь Да.Ганболд байна уу жирийн нэг малчин байна уу, таксины жолооч байна уу хэн ч байсан Монгол Улсын иргэний хуулиар олгогдсон эрхийг хангаж ёстой. Шүүх байгууллага шударга ажиллаж байгаа эсэхийг анзаарч байх ёстой хүн ажил үүргээ биелүүлж чадаагүй гэж хэлмээр байна. Түүнээс биш өөрөө тэнд сууж байгаад “Ганболдыг бариад хийчих, Доржийг бариад хийчих. Тэр хүнийг чангалаад өг” гэж тушаал өгснийг би сонсоогүй. Гэхдээ логик сэтгэлгээ талаас нь харахад ийм байна.
-Оюутолгой төслийг амилуулсан эрхмүүдийн ихэнх нь ял эдэлж, хариуцлага хүлээлээ. Намтар түүхэндээ хараар бичигдэх нэгэн цаг үеийг өнгөрүүлсэндээ та гомдолтой байдаг уу?
-Гомдолтой. Хоригдож, он жил сарыг алдсандаа гомдолтой байна. Түүнээс биш нэр холбогдсондоо би гомдоод байгаа юм байхгүй. Яагаад гэвэл би сайн үйл хэрэгт оролцсон. Хуулиар олгосон эрхийнхээ хүрээнд би бүх үйл ажиллагааг явуулсан. Би ямар ч хууль зөрчиж, эрх мэдэл хэтрүүлээгүй. Авлига авч, хууль бус үйл ажиллагаа явуулаагүй учраас надад харамсаад байх юм огт байхгүй. Харин ч би баярлаж, бахархаж байна. Зөвөөр үнэлэгдэх цаг ирнэ. Хайран цаг хугацаагаа алдсандаа гомдолтой байна. Хонгил гэж ярьдаг буруу үйл ажиллагаанаас болоод эрүүл мэнд, сэтгэл санаагаар хохирсон. Харин хийсэн ажлынхаа төлөө бол харамсаад байх юм байхгүй. Яагаад гэвэл би буруу юм юу ч хийгээгүй.
-Эрхээ хасуулаад хоригдож байхдаа танд юу бодогдсон бэ. УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр хоригдоод гарч ирэхдээ “шоронд сайхан залуус олноороо хоригдож байна” гэж халаглаж байсан. Танд ямар бодол төрсөн бэ?
-Хорих байгууллагыг би бүхэл бүтнээр нь дүгнэж чадахгүй. Яагаад гэвэл би нэг хэсэг хугацаанд 461 дүгээр гэдэг ангид байлаа. Дараа нь 409 дүгээр ангид байсан. Энэ хоёр ангиар бүхэл бүтэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг дүгнэх хэцүү л дээ. Сайн муу янз бүрийн юм байдаг байлгүй. Байсан газрынхаа онцлогийг хэлэхэд өмнө нь бодож, төсөөлж байснаас хавьгүй эрүүл, ажил хэрэгч, дэг журамтай юм билээ. Хэзээнээс тийм болсон бэ гэвэл тусдаа асуудал. Яагаад гэвэл би өмнө нь ямар байсныг сайн мэдэхгүй. Жирийн иргэдийн нэгэн адил сургаар бусдын амнаас ойлголт авдаг байсан учраас өмнө нь ийм байснаа одоо ийм болчихлоо гэж хэлж мэдэхгүй. Ял эдлээд дотор нь сууж байхдаа өлсөх, янз бүрийн дарамтад орж байсан гэж үзэхгүй байна. Олон зуун хүн хоригддог. Албан хаагч болгон хувь хүн учраас таатай, таагүй зүйлүүд гарч байсан. Энгийн амьдралд ч хувь хүмүүс хоорондын таатай, таагүй асуудал үүсч байдаг. Үүнтэй ижил байдаг хэмжээнээс халиад явсан юм байхгүй. Харамсал төрсөн бодол бол маш олон залуус байдаг юм билээ. Би бас эдийн засагч ухаантай юм болохоор тооцоо гаргаж үзсэн. 10 мянган хүнд оногдох хоригдлын тоогоор Монгол Улс дэндүү дээгүүр явж байна. Шоронжсон улс гэж хэлж болохоор болжээ. Шоронд хорихгүйгээр сануулж, гэгээрүүлж, хүмүүжүүлэх боломж байхад шоронд хорих арга нь хавтгайрсан юм болов уу. Арай хөнгөн шийтгэж болох тохиолдлыг хэтэрхий хатуу шийтгээд байна гэж бодогдсон. Хоригдож байгаа хүмүүс өөрийгөө гэмгүй гэж ойлгуулах тохиолдол байдаг. Хэдий тийм ч тухайн хүний гэмт үйлдэлд хэтэрсэн ял өгөөд байгаа нь шүүмжлэлтэй санагдсан. Хорих ангид хүмүүс хоцрогдож, хөгжихгүй байна. Дээр үеийн уламжлалт системээр саатуулдаг, хорьдог, тусгаарладаг зарчим нь түлхүү юм билээ. Нийгмээс тусгаарласан болохоос Монгол Улсын иргэн эндээс гараад амьдралаа үргэлжлүүлэх ёстой хүн шүү дээ. Бусдаас хоцроохгүй байх тал дээр их юм хийх шаардлагатай гэдэг нь харагдсан. Ном зохиол, телевиз, мэдээлэл, биен тамир спорт зэрэг асуудлыг анхаарч, илүү ихийг хийх ёстой.
-Хорих ангид КОВИД-19 халдварын нөхцөл байдал ямар байсан бэ?
-Шоронгийн албан хаагчдаас 100 хувь хамаарахгүй асуудал. Тушаал тангаргаар ажилладаг цэрэгжсэн байгууллага шүү дээ. Нэг л халдвар авах юм бол тэнд хоригдсон иргэдийн 80,90 хувь нь өвдөөд эхэлдэг. Ер нь ихэнх нь өвдсөн.
-Витамин, хэрэгцээтэй эм бэлдмэл өгч байсан уу?
-Ямартай ч бидний байсан хорих ангид бол шаардлагатай эм бэлдмэл зохих хэмжээгээр нь өгч байсан. Сүүлд нээлттэй хорих ангид орж ирэхдээ телевиз үзээд өөрийн эрхгүй бодогдсон зүйл бий. Ардчилал бэхжээгүй улсын засаг төр нь КОВИД-19 шиг нийтийг хамарсан аюултай үеийг далимдуулдаг хандлага харагдсан. Үүний нэг нь Монгол юм. Залуучууд минь төрийн эрх барьж байгаа хүмүүсийнхээ гаргасан шийдвэрийг анзаардаг байх ёстой. “Би улстөр сонирхдоггүй” гэдэг яриаг моданаас гаргамаар байна. Улстөр сонирхоно гэдэг нь чи заавал нэр дэвшээд, намын гишүүн болно гэсэн үг биш. Эх нутагтаа болж байгаа үйл явдлыг зөвөөр дүгнэж, шийдвэр гаргаж байгаа хүмүүсийн үйл ажиллагаанд хяналт тавихыг хэлнэ. Улстөрчдийн амнаас гарч байгаа зүйлд сохроор итгэх биш задалж үнэлж сураасай гэдэг утгаар нь улстөрийг сонирхоосой гэж хүсч байна.
Сэтгэгдэл ( 34 )
Энэ эрхэм Өнгөрсөн нийгмийн үед байгуулагдсан 40 гаруй мянган га усалгааны системийн тоног төхөөрөмжийг буулгаж урагшаа төмрийн хогонд нийлүүлэх шийдвэрийн Цагаантолгойнд явж байхдаа гаргасан нь үнэхээр муу нөлөөтэй болсон доо
ГУЛГАЙЧ ЧИНЬ МОНГОЛЧУУДЫГ МАЛ ШИГ Л САНАХ ЮМ
Ta nar min tetgevertee garah boloogui bn aa, hiih yum ih bn gej heljee!
Ganbold guai, odoo ta yu ch yarij heleed nemergui de. Naad mal tsarailsan, zalhuu, hulgaich, archaagui olon niit taniig oilgohgui, ur huuhduud ni ch oilgohgui. Demii tsagiin garz.
Хахахаха нээрээ энэ Д.ЭНХБАТ яг одоо цагийн ЭСМЭЙЛ гэж яг оноод хэлчихжээ хахахахаха
1 ам доллар өнөөдөр 2850 төгрөтэй тэнцэж байна энэ эрхэмийн хэлсэн үгийн бодит байдал дээр үнэн учир цаашид долларын ханш өснө. Мэдлэг мэдээлэл хомс хар массын Д.Ганболдыг муулна.
mongoliig samragchdiin neg yav ch ugui monoosoo mon, ta nar ard tumeniig suuliin 30 jil zovooj amidruulsniihaa goriig amsah l yostoi, uiliin ur lai lanchig chini batuul elbegdorjiinhoos dutahgui chiniih
Nasaaraa mongol ulsiin esreg ajilaasan hun. Uul ni shorondoo baih yostoi hun. Manai shuuh gej yasan yaltsarsan gazar baidag ym baina
хүн муулах муухай гэж бодсон ч тэссэнгүй эцэг нь хүн муутай байсныг мэдэх нэг нь сайн мэднээ хүү нь монголыг их хоролсондоо цаг хугацаа харуулах байлгүй
Ганболд насаараа бутээсэн юм хийсэн юмгуй байж их л хангалуун амьдардаг хун дээ
ЭНЭ хулгайч юу ярина вэ Элбэгдоржтойгоо тонил хөсрий царайлаад тутам болсон хог Бат улаач ялаа авах ёстой УИХ рүү амь хорогдох санаа цухалзаад амьтан хүмүүст тал засаад хонины арьс нөмтөөд хульхаа хийх санаатай ёстой үгүй шүү хүмүүсээ
АН-г хамгийн их хагалж бутлаж самарч байгаа хүн бол Х.бАТТУЛГА энэ хүн хувийн өчүүхэн эрх ашгийн төлөө АН-Гг ашиглаж, төрийн тэргүүн болсон,АН бол түүний хувьд албан тушаал эрх мэдэлд хүрэх тоглоом нь байлаа. Энэ хүн үнэхээр эх орон ард түиэндээ хайртай юм бол хангалттай эдэлж ашиглаж, самарсан АН-г одооноос эхлэн хүн чанар гаргаж орхих цаг болсон. ХЭРВЭЭ энэ хүн АН-г хшиглахаа болихгүй бол монголын ард түиэн эрх чөлөө, тусгаар тогтнол,улс эх орноо алдаж болзлшгүй. Учир нь АН БОЛ монголын ард түиний эрх чөлөө тусгаар тогтнолын баталгаа эх орны амин чухал хэсэг нь учраас. Баттулга хэрэггүй
ter hairtai durtai hujaanuud ni bodvol geriihaa hoimort zuragii ni zalaad ulaan baatagaar zuugeed hujaa hanzaa deer ni ulgudug baihda
(202.126.90.67) pizda chi tiim surhii hujaa pzda yum bol hujaaruugaa zaildaa,tom har amshin unasan tolgoi hooson china bank gesen terroristoosoo mungu avdag hujaanuud mongoloor duuren bolood duuslaa
钢铁 hujaa chini ner meree zuv bicheech
hai ni hao
Үнэхээр мундаг толгойтой хүн дээ! Оюу толгойн гэрээнд мэдлэг боловсрол ухаан нь хэрэгтэй болоод л ашигласан байгаа.
Ene mundag hun shu.Hilseer horison ni uneheer haramsaltai.Eruul enh,sain saihanig husye.
Да Ганболд бол Монгол хүн биш. Хужаагийн эрлийз. Элбэгдоржийн удирдлага дор хужаагийн эрхлийзүүд нийлэн Монгол орныг хорлох, сөнөөх үйл ажиллагаа явуулдаг. Тэд том төсөл гэрээг улс оронд ашиггүй хийх, өөрсдөдөө авилга авах, хууль шүүхэд өөрсдийн төлөөллийг оруулах, ард түмнийг ядуу байлгах ажил хийдэг. Энэ бүлэглэлд Энхсайхан, Баярцогт, ДаГанболд, Элбэгдорж, Мие ЭНхболд, Бадамжунай, Хурц, сахал Эрдэнэбилэг, Дорлигжав нарын хамгийн адгийн хүмүүс ордог.
Өөрийгөө ч, гэр бүлээ ч аваад явж чадахгүй хөгийн юмнуудыг бодвол Монголын хөгжилд хэрэгтэй л хүн дээ. Үнэлэх цаг ирнэ бизээ.
Жинхэнэ монгол эр хүн дээ. Монгол эрчүүд ээ, энэ хүн шиг л бай. Улс орноо хүнд байдлаас гаргахад түүчээлэн зүтгэчихээд өнөөдөр цээжээ дэлдэхгүй, хашгичихгүй, яаж ингэж даруу төлвөөрөө үлдэж чадаж байна аа? Өчнөөн хилмэгдэж, хилс хэрэг үүрчихээд ердөө гомдолтой гэдэг үг л амнаас нь гарч байна. Түүний оронд Батзандан ч юмуу, Ганбаатар эсвэл Хүрэлсүх байгаагаар төсөөлөөд үз дээ. Хүрэлсүх бол яг иймэрхүү гэхдээ үүнийг бодоход хамаагүй жуль нөхцөлд л од шүүрсэн хүн шүү дээ. Манаж байна уу? Орны цагаан даавуугаар толгойгоо ороогоод гудманд уйлж орилоод явж байсныг нь. Тэгээд л од нь гийсэн.
Оюун-Эрдэнэ өөрөө эс хүссэн ч хүсээгүй байсан албан тушаалдаа сууж МАН-ын тамгийг авахын туулд иргэдээдээ хандах алхам зайлшгүй хийх хэрэгтэй болоод 300000 төг иргэдээ тараасанынхаа төлөө Хүүк ах нь миний сонгуульдаа зарцуулах мөнгийг тараалаа гээд учир зүггүй гөөөд авсан гэсэн шүү, юм гэсээн.Энэ бөл нийгэмд тарсан яриа
Тэргүүн шадар сайд байсан хүн улс орондоо хэрэгтэй биз ээ.
Тэргүүн шадар сайд байсан хүн улс орондоо хэрэгтэй биз ээ.
Тэргүүн шадар сайд байсан хүн улс орондоо хэрэгтэй биз ээ.
Тэргүүн шадар сайд байсан хүн улс орондоо хэрэгтэй биз ээ.
Энэ хятад юу гэж хуцаад байна вэ.
OT uurhain bayalag Mongoliin bayalag bish Riogiin bayalag shig l bga bizdee ha ha ha
MAN iig ta nar l salgaa bizdee tanai Eebii hor nairuulgach shdee
Odoo ulsturd heregui bolson hun,odoo hor nairuulj yabhaar bagsh hiigeed umuu hubidaa ajil hiibel sn .Olon muu zuil hiisen hun shuu ta ,harin ch tsuun sar suulaa hoo
Horigdson shinj er alga
P.Ocherbatiig erunkhiilugch baikhad 4 tonn alt khylgailj zalilan Angild zarsan khyn dee ene khergiig yagaad chimeegyi shalgakhgyi bna ve .Mongolchyyd 4 tonn altaa avya.Khogiin urvagch .
hogiin hvn dee. mongoliin tord ih gai bolson doo.mongoliin omch hubichilal gej aj vildveriig bvren nuraasan gol hvn dee.tegeed alt diller , 5 tonn altanii hereg geed olon asuudald oroltsoj bsan hvn dee.
Д.ЭНХБАТ, С.ЭРДЭНЭ Ц. ЭЛБЭГДОРЖ НАР МУСК “МАНДУХАЙ СЭЦЭН ХАТАН” КИНОНЫ ЭСМЭЙЛ ТАЙЖИЙН ӨНӨӨ ЦАГИЙН ХУВИРСАН ДҮРҮҮД ШИГ ХАРАГДААД БАЙХ ЮМ !!!...ҮЗЭГЧИД ЭСМЭЙЛИЙГ ЯАЖ ХҮЛЭЭН АВДАГ БИЛЭЭ ...