БНХАУ: Гурван хавцлын усан сан түвшнээ бууруулж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 07

Өнгөрөгч 5-р сарын 31-ний 19 цаг хүртэл Хөхмөрөний Гурван хавцлын усан сан нийт 19.6 тэрбум шоо метр усыг гадагшлуулснаа түвшин доошилж 150 метр болжээ. Энэ нь үерээс сэргийлэн ус гадашлуулах ажлыг 90 хувийг гүйцэтгэсэн явал юм. Өнгөрөгч 5-р сард дээд урсгалд байрлах Дүнтин, Бөян зэрэг нуурын орчимд бороотой байснаас их хэмжээний ус Гурван хавцлын усан сангийн дээд урсгалд хуримтлагдсан байна. Хөх мөрөний дунд доод урсгалын усан түвшин дээшлэн Үхань зэрэг газраар дайран өнгөрөх урсгац нь үерийн анхааруулгын түвшнээс давжээ. Харин 5-р сарын 31-ны өдөр усан сангийн усыг гадагшлуулж, үерээс сэргийлэх орон зай гаргаж амжсан тул Хөх мөрөний дунд доод урсгалын дагуух газар орон үерээс сэргийлж, байгаль экологийн зохицуулалтад эерэг нөлөө үзүүлжээ. Гурван хавцал корпорацийн цахилгаан станцын хариуцлагатан "Бид энэ зун үер усны гамшгаас сэргийлэхийн тулд Хөх мөрөний дээд, дунд, доод урсгалын орны усан сан, Гурван хавцлын усан сангийн бодит байдлыг харгалзан уян хатан зохицуулалт хийж байна. 6-р сарын 10-аас өмнө Гурван хавцлын усан сангийн түвшнийг доошлуулж 145 метр болгохоор ажиллаж байна" гэжээ.

Хөх мөрөний Гурван хавцлын том байгууламжийн баруун тал нь Чүнчин хотоос эх авч, зүүншлэн Хүбэй мужийн И Чан хот хүрдэг. Нийт урт нь 192 километр. Гурван хавцал гэж нэрлэж буй учир нь Чю Тан хавцал, Ү Шя хавцал, Шилин хавцал уг байгууламжийн бүсэд байдгаас болжээ. Энэ аварга том байгууламж нь Хөх мөрний үер усны гамшгийг бууруулах, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, хаврын тариалалтын хугацаанд ус хангах, Хятадын додоодын усан тээвэр гээд олон талын үүрэг гүйцэтгэдэг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top