Нийслэлийн Аврах ангийн "Урсгал уснаас эрэн хайх, аврах ажиллагаа"-ны дадлага сургууль Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачууртын Туул голд үргэлжилж байна.
Аврах ангийн болон Гал түймэр унтраах, аврах ангийн нийт 120 гаруй алба хаагч хамрагдаж байгаа юм. Нийслэлийн Засаг даргын захирамжаар зургадугаар сарын 10-наас завьт эргүүл Туул голд гарах юм.
Сүүлийн 10 жилийн хугацаанд завьт эргүүл гарснаар гол, усанд осолдох эрсдэл 70 гаруй хувиар буурсан байна. Өнгөрсөн жил гэхэд НОБГ-ын Аврах ангийн аврагч нар 700 гаруй хүний амь насыг аварчээ.
Сэтгэгдэл ( 0 )