Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амийг бүрэлгэсэн хэрэгт буруутгагдаж 20-25 жилийн хорих ял авсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар батлан даалтад гараад буй. Тэднийг эрүүдэн шүүж, ял хүлээлгэсэн гэх хэрэгт ТЕГ-ын дарга асан Б.Хурц, прокурор Г.Эрдэнэбат нарын есөн хүнийг буруутайд тооцож, гурван шатны шүүхээс ял оноогоод байгаа. Шинэ нөхцөл байдал үүссэний улмаас Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хэргийг хуулийн дагуу задалж, дахин хянуулах дүгнэлтийг УЕП-оос Дээд шүүхэд хүргүүлсэн. Үүний үндсэн дээр прокурорын дүгнэлтийг шүүх хурлаар хэлэлцэж, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг батлан даалтад гаргасан байдаг. Ингэснээр гурван шатны шүүхийн шийдвэр хүчингүй болж, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэргийг дахин шалгах юм. Шоронгоос суллагдаад байгаа Б.Содномдаржаагийн биеийн байдал ямар байгаа талаар түүний ээж Б.Жавзмаагаас тодрууллаа.
-Таны бие тавтай юу?
-Би яахав ээ, дажгүй.
-Хүүгийн тань бие, сэтгэл ямаршуухан байна даа?
-Өө ямар өөдтэй байх билээ дээ, хөөрхий. Өчнөөн олон жил нар, салхи үзэхгүй хэцүү газар хоригдсон хүн чинь биеийн байдал нь муудсан байдаг юм байна. Сэтгэлзүйн хувьд ч ялгаагүй, хүнд, хүнд. Ер нь л хэцүү байдаг юм байна.
-Сэтгэлзүйн хувьд маш их айдаст автсан байдаг байх?
-Тэгэлгүй яахав дээ, Бүтэн зургаан жил хоригдсон хүн чинь маш их айдас, түгшүүрт автсан байгаа хөөрхий. Машин тэрэг хажуугаар нь өнгөрөхөд хүртэл айж цочих жишээтэй. Ер нь л хэцүү болчихдог юм байна.
-Эмчилгээ хийлгэх шаардлагатай л байгаа байх. Суллагдсанаасаа хойш эмнэлэгт хэвтсэн үү?
-Мэдээж маш их эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Гэхдээ корона энэ тэр гээд эмнэлгээр сайн явж чадахгүй байна. Боломжоороо гэрээр эм тариа хийлгүүлж байна даа.
-Хүү тань суллагдахаасаа өмнө хорихын эмнэлэгт хэвтэж байсан. Тэнд эмчилгээ хэр хийдэг юм бол?
-Эхний хэд хоног эмчилгээтэй байсан гэдэг юм билээ. Одоо ч эмчилгээ авахааргүй шахуу л болчихоод байгаа юм биш үү. Ер нь хүнд л байна.
-Хүүг тань аюулгүй байдал талаас нь хамгаалалтад авсан зүйл байгаа юу?
-Тийм зүйл ёстой мэдэхгүй. Тэрийг би хэлж мэдэхгүй.
-Хүү тань хэдэн хүүхэдтэй билээ?
-Долоо
-Хүүхдүүд нь аавтайгаа уулзаад хэрхэн хүлээж авсан бэ?
-Ярих юм биш ээ. Хөөрхий амьтад, зарим нь аавыгаа гэдгийг ч мэдэхгүй. Арга ч үгүй шүү дээ, мэдээ суух цагаар нь аав нь эзгүй байсан юм чинь. Жаахнууд нь бүр таних ч үгүй. Ийм л хэцүүхэн байдалтай байгаа даа.
-Ямартаа ч хүү тань шоронгоос гараад ирнэ гэдэг сайхан юм даа?
-Тиймээ. Миний хүү шоронд орох нэг өдөр байхад гарах нэг өдөр ирдэг л юм байна. Эх хүний хувьд хүүгийнхээ эрүүл мэндийн асуудалд л их санаа зовж байна даа.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 28 )
Алуурчин элбэгдоржийн аллага Алуурчин элбэгдоржийн аллага Алуурчин элбэгдоржийн аллага Алуурчин элбэгдоржийн аллага Алуурчин элбэгдоржийн аллага Алуурчин элбэгдоржийн аллага Алуурчин элбэгдоржийн аллага Алуурчин элбэгдоржийн аллага Алуурчин элбэгдоржийн аллага
Чимэгээ бол эмчилгээний тал дээр сайн байсан баярлалаа гэж хэлж байсан эмнэлгийн хамт олонд
Хорихын эмнэлэг бол эмчилгээ маш сайн хийсэн байхаа
Иимэрхүү хөдөөнии нуснуудад ч алуулчих эр байгаагүй байлгүй хамтран амьдрагч эмэгтэй л мэдмээр юм
хэрэгээ хүлээсэн хүмүүсийг захиалагчийн зарлана гэхэрл хориг саад болох юумда
хэрэгээ хүлээсэн хүмүүсийг захиалагчийн зарлана гэхэрл хориг саад болох юумда
хэрэгээ хүлээсэн хүмүүсийг захиалагчийн зарлана гэхэрл хориг саад болох юумда
Энэ хэлмэгдсэн хүмүүстэй туслаж үзүүлэж болмоор л юм шиг6 жил амьдар эрүүл мэндээрээ хохирсон биздээ хүмүүсээ
Эвийдээ зөндөө л их зовлоодоо ....ХҮҮН ГАЙГҮЙ БОСООД ИРЭЭСЭЙ БИЛЭЭ ДЭЭ САЙН СУВИЛЖ АСРАХ ХЭРЭГТЭЙ ГЭМ ЗЭМГҮЙ ХҮНИЙГ ИХ Л ЗОВООЛОО ДОО БУРХАН ХАРЖ БАЙГАХ
Долоон хуухэдтэй хунийг хун алсан гэдэг Монголыг Ур ундэстэй нь устгах бодлого болсон биш уу? Хойч уе нь аавгуй осох гэдэгч хойч уеийгч хорлож чадсандаа.Монгол зан заншилаа доромжилох нь бий болж байгаа нь харамсалтай байна.
Odoo butsaad suuh bhoo.songuuli duussan
Бас л насандаа намбагүй зовж зүдэрсэн шинжгүй сонин чавганц хэзээнии нэг иим юм байсан даа зайлуул
Элбэгдорж, Бат-Үүл хоёр гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлэн, тарчлаасныхаа горыг амсаж, өөрсдөө шоронд суух өдөр удахгүй ирнэ.
Huniig 6 jil suulgaj.NANAN giin togloom bolgochihood .odoo munge egch bieiig n emchliilj egeech.Baychuud.luivarchdiin zolios bolood duusah nee.Nymdorjoos eer ene 2 iig bodoj bga darga nat bhgui.Songuuludaa byluuraad.sogtuuraad yvj bga
Эмээгийн хөмсөг гэж ванлий, цаг үеэсээ хоцордоггүй бололтой ккк
Хийгээгүй хэргийг яаж цагаатгах билээ.Дээд шүүх батлан даалт гэж л суллахаас өөр арга байхгүй.Зоригийг алж байхад хажууд нь байсан Булган .малгайгаа мартдаг Бат үүлийг шалгах хэрэгтэй.Элбэгдоржийн даалгавараар зохиосон жүжиг мөн ч бхлагтай шүү
хурц эрдэнэбат өөрсдийн хийх ёстой төгссөн барилгын ажлаа хийгээд л яв л даа харах царайны нүдэнд хүйтэн 2 байна лээ хүн нэг харахад өөр байдаг даа энэ 2 бол бишээ иймэрхүү хог шааруудыг томилсон хүзүүгүйг батүүлийн булганы шалгаач
Энэ 2 хүнийг ч алуурчин гэхгүй байхаа. Харин чи алуурчний хамсаатан байна Содномдаржаа Чимхэж нарт нөхөн төлбөр хэлмэгдүүлэлтийн мөнгө өгөх хэрэгтэй Хурц Эрдэнэбат нарын алуурчин яргачдын хэрэг дэндүү хөнгөлсөн. Ажлаа мэддэггүй яргачдын томилсон элбэгдоржийг батүүлийн шалгаачээ
Алуурчин яая гэхэв үйлээ эдлэ
Zarim 1 novshiin ymnuud bnaa alj bgaagni harsan ymshig hunii muud durtai novshnuud mini chamd chinii ergen toirond odoo bish ymaa gehed ireeduid helmehdehgui bhiig husie ochnoon Ard tumen helmegdsen gedgiigni medeed uls hurtel helmegdlee gej medej baihad Elbegdorj Hirtsiin suganii us shivernii salaanuud hani hamsaatanguudni harluulchih geed hicheeh ymaa
цагаатагдаагүй байгаа. тэгэхээр сэжигтэн гэсэн үг. өөрөө ч яаж алсанаа яруу тод ярьсан даа.
Элбэгдоржийн захиалгаар Хурц,Эрдэнэбат нар таны хүүг шоронд хийлгэсэн гэж итгэдэг шүү.Гэмтнүүд бага ч гэсэн ял өгсөн нь анхны ялалт.Цаашдаа зөрчигдсөн эрхээ сэргээх талаар тууштай явах хэрэгтэй.Энэ бол ганц таны биш ялзарсан шүүх эрх баригчидтай хийж байгаа ард түмний тэмцэл юм.
5 6 зуун саятай дүйцэх хэмжээний эд бараа байр биш бэлэн мөнгийг нь өгчөөсөй
хэлмэгдүүлсэн учир одоо төр нөхөн төлбөр өгөөсөй сая доллар ч юув ядахдаа 500 600сая дор хаяж мөнгөөр өгөөсөй ар гэрт нь нэмэртэй бхдаа
соднамдаржаа чимгээ нар алаагү хэлмэгдүүлсэн гэж с оюун хэлсэн шүү дээ
Хүү чинь алуурчин мөн ш дэ,наранд бгаа рь их юм
ТӨР ИРГЭНЭЭ ИНГЭЖ ХЭЛМЭГДҮҮЛСЭН БОЛ ЯДАЖ САЯ ДОЛЛАР ӨГӨХ БИЗ ДЭЭ. ЦААЗЫН ЯЛГҮЙ БОЛСОНЫ ХЭРЭГ ГАРЛАА. МӨНГӨӨ НЭХЭЭД ШҮҮХД. АЛТАНТУЯАГИЙН ААВ ШААРИЙБУУ ГЭДЭГ ХҮНЭЭС СУРАЛЦ.
Алуурчин хүн наранд байна гэдэг чамлахааргүй хувь заяа шүү