Бразилын дуучин MC Kevin хуримаа хийснээсээ хойш 14 хоногийн дараа амиа алдлаа. Тэрбээр шинэхэн танилцсан бүсгүйтэйгээ зочид буудлын таван давхрын тагтан дээр нуугдах гэж байгаад унаж, амиа алджээ.
23 настай MC Kevin нас барахаасаа 14 хоногийн өмнө 33 настай өмгөөлөгч Деолане Безерратай гэрлэсэн байна.
Тэд Рио-де-Жанейрод тоглолтод оролцонгоо амарч байсан бөгөөд муудалцаж, эхнэр нь зочид буудлаас явсны дараа найзтайгаа хамт хөгжилдөхөөр шийджээ. Хоёр найз модель Бьянка Домингесыг урьж, MC Kevin түүнтэй дотно танилцахаар яриа өдөж байхдаа эхнэр нь хаалган дээр ирсэн бололтой гэж таамаглажээ. Араар нь тавьсан хэмээн эхнэр нь хэрүүл шуугиан дэгдээнэ гэж айсан дуучин залуу модель бүсгүйг аван тагт руу гарчээ.
MC Kevin тагтан дээрээс доод давхар руугаа буухаар оролдох үедээ унасан аж. Зочид буудлын ажилчид түргэн тусламж дуудаж, эмнэлэг рүү явах замд залуугийн зүрх хоёр удаа зогссон байна. Эмч нар түүнийг аврахаар оролдсон ч чадаагүй талаар “Daily Mail”-д бичжээ. Энэ явдал өнгөрсөн тавдугаар сарын дундуур болсон байна.
Цагдаа нар болсон явдлын талаар эхнэрт нь мэдэгдэхэд Деолане тэр орой утсаа авахгүй байсан нөхрөө хайсан нь үнэн ч зочид буудлын өрөөний хаалгыг тэр татаагүй байжээ. Хаалган дээр ирсэн эмэгтэй Кевинтэй хамт ажилладаг бүсгүй байсан аж.
Нөхрийнхөө үхлийн шалтгааныг сонсоод Деолане модель бүсгүй Бьянка руу дайрч, цагдаа нар тэднийг салгажээ.
Сэтгэгдэл ( 3 )
Гар утас нь эхнэрт нь очсон байхдаа\n
azgui teneg nowsh bsan bna
Ямар тэнэг үхэл вэ