Коронавирусний эсрэг тэмцлийг харуулсан МОНГОЛ КИНО шагнал хүртлээ

2021 оны 06 сарын 10

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас хоёр дахь жилдээ зохион байгуулсан “HealthForAll” кино наадамд 120 улсын 1300 орчим богино хэмжээний кино бүтээл оролцсоноос “Эрүүл мэндийн яаралтай тусламж” төрөлд Монголын алслагдмал нутагт "Ковид-19"-ийн халдвараас урьдчилан сэргийлэн, тусламж үзүүлж буйг харуулсан Г.Баттулгын “Far Away” кино тусгай шагнал хүртжээ.

Энэхүү кино нь ДЭМБ-ын эрүүл мэндийн үйлчилгээг бүх нийтэд хүргэх бодлого, үйл ажиллагаанаас гадна "Ковид-19"-ийн халдвартай тэмцэх хүчин чармайлт, холбогдох заавар, зөвлөмжийг бодитоор хэрэгжүүлж, эрүүл мэндийн анхан шатны ажилтнууд алслагдмал бүс нутагт суурьшдаг, соёлын өвөө хадгалан тээж буй хүн амд хүргэж буйг тод томруун харуулсныг кино наадмын шүүгчид үнэлжээ.

Түүнчлэн кино зохиол, найруулга, дуу, дүрс мэргэжлийн өндөр түвшинд хийгдсэнийг онцлов. Кино наадамд оролцсон нийт бүтээлийн 40% нь "Ковид-19" цар тахлын сэдэвтэй байсан аж. 

Шагнал гардуулах ёслолыг тавдугаар сарын 14-ний өдөр цахимаар зохион байгуулжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top