“Номын соёлт ертөнц” ТББ 2007 оноос хойш жил бүрийн хавар, намар тасралтгүй зохион байгуулж буй “Номын баяр” 29 дэх удаагаа уншигчдадаа үүдээ нээж байна.
Өнгөрсөн оноос УИХ-ын дарга Г.Занданшатар уг баярыг ивээлдээ авч царааг тэлэхээр ажиллаж байна. Мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Улаанбаатар хотын төв талбайд болдог соёлын үйл ажиллагааг дэмжиж, “Дэлхийн номын нийслэл”-д нэр дэвших зорилгоор хамтран зохион байгуулж байна.
Олон зуун мянган хүнд ном унших баяр баясгаланг бэлэглэдэг, хүүхэд, залуусыг ном уншихад нөлөөлдөг “Номын баяр” энэ удаа “Илүү их уншъя” уриан дор зохион байгуулагдаж байна.
Номонд дурлагч та бүхнийг 2021 оны 6-р сарын 11-13-нд халдвар хамгааллын дэглэмээ мөрдөн, оролцогч бүр вакциндаа хамрагдаж, бага насны хүүхдээ дагуулахгүйгээр хүрэлцэн ирэхийг урьж байна.
БИЧЛЭГ ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 0 )