ДАРХАН: 12 том хүн, 9 хүүхдийг аюулгүй бүсэд хүргэлээ

2021 оны 06 сарын 12

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 101 тусгай дугаарын утсанд Хонгор сум Салхит баг “Ханх” гэх газар /аймгийн төвөөс урд зүгт 68 км, сумын төвөөс урд зүгт 28 км/-т 4 айл үерт автсан тухай дуудлага  өчигдөр /2021.06.11/ 10:13 цагт ирүүлжээ.

Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад Б.Ганхуягаар ахлуулсан ГТУА 22 дугаар ангийн үер усны 1 дүгээр бүлгийн  11 алба хаагч, 1 автомашин, 1 моторт завь, 1 сэлүүрт завьтай, талдаа 65 км замыг туулан тухайн газарт 12:37 цагт очиход зургаадугаар сарын 06-08-ны өдрүүдэд орсон борооны улмаас “Хараа” голын усны түвшин нэмэгдэн, эргээсээ хальж 3 айлын 7 хүнтэй гэр, “Тоёота харриер” автомашин үерт автсан байсныг нүүлгэн шилжүүлжээ. Мөн үерийн усанд өртөж болзошгүй 5 айл өрхийн 12 том хүн, 0-16 насны 9 хүүхдийг аюулгүй бүсэд гарган аврах ажиллагааг шуурхай зохион байгуулан  ажилласан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top