Ч.Номин: Баяр наадмыг тэмдэглэх тухай эцсийн шийдвэр төр засгаас албан ёсоор гараагүй

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 06 сарын 14

Ковид-19 цар тахлын халдварын тархалт улам нэмэгдэж буй энэ хүнд үед 10 тэрбум төгрөгөөр наадам хийх нь зохисгүй гэсэн байр суурийг илэрхийлэх иргэд олон нийтийн сүлжээнд цөөнгүй байгаа. Тэгвэл Соёлын сайд Ч.Номин өөрийн сошиал хуудсаараа дамжуулан дараах байр суурийг илэрхийлсэн байна.

Тэрбээр “Шинэ 7 хоногийн мэнд хүргэе! Удахгүй улсын баяр наадам болох гэж байгаатай холбоотой цар тахлын нөхцөл байдлыг зайлшгүй тооцож үзэх нь зүйн асуудал билээ. Хүн бүр санаа зовинон, өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж байгаа ч бид аливаад ул суурьтай хандах нь чухал.

Тиймээс дараах хэдэн зүйлийн тайлбарыг хүргэж байна.

Нэгдүгээрт, Монголчууд бид эртнээс уламжилж ирсэн өв соёл, төрт ёс, зан заншлын хэлхээ баяр наадамдаа өндөр ач холбогдол өгдөг хэдий ч энэ хүнд цаг үед эрэмбэлэн үзвээс нийгмийн эрүүл мэндийг хамгаалах нь нэн тэргүүний ажил яах аргагүй мөн.

Хоёрдугаарт, баяр наадмыг зохион байгуулах нь шадар сайдын эрхлэх ажилд хамаардаг бөгөөд есөн салбар хорооны хамтарсан баг ажилладаг. Энэ нь дан ганц Соёлын яам хийдэг ажил биш юм.

Гуравдугаарт, баяр наадмын төсөв Соёлын яаманд бус нийслэл Улаанбаатар хотод хуваарилагдсан байдаг бөгөөд яамны зүгээс болон бусад байгууллагууд үйл ажиллагаагаа хамтран хийж хэрэгжүүлдэг билээ.

Харин хувь хүнийхээ тухайд хүн олноор цугласан арга хэмжээг хийхгүй байх нь зөв гэдэгтэй санал нэг байна. Гэхдээ баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх тухай эцсийн шийдвэр төр засгаас албан ёсоор гараагүй байгаа тул Та бүхэн дархлаагаа унагалгүй, хүлээцтэй байж, олон нийтийн сүлжээнд удаа дараа гарч буй ташаа мэдээлэлд авталгүй албан эх сурвалжаас баттай мэдээлэл авч байхыг хүсье!” гэжээ.

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Соль(192.82.72.138) 2021 оны 06 сарын 16

Хурдан соль

0  |  0
Монгол(124.158.69.108) 2021 оны 06 сарын 15

Энэ жаал охин удах хүн биш!!сонсоод цагын гарз !!!\nЭрүүл мэндээ бодох хэрэгтэй !!\nАмьд байвал ой тэмдэглэх...идэж уух цаг олдлх байх...

1  |  0
zochin(49.97.102.34) 2021 оны 06 сарын 14

amindaa hairgui bol naadmaa hii tegeed bugd uheh udur hulee dee Mgl ami chuhal bich bayr naadam zugaa chuhal uchraas uhruuded yuch helsen huleej avah bich Mgl uls virus har jagsaaltand orch.d busad uls oron Mgl uls.g oruulahgui medsen bga baihda

0  |  0
Иргэн(192.82.89.58) 2021 оны 06 сарын 15

Дадлагын сайд мэдээлэл өгчээ..Мэдэхгзй гэдгэг мянган үгийн таглаа гэгчээр эцсийн шийд гараагүй хэмээн бөөрөнхийлжээ.

1  |  0
Vbvb(124.158.109.245) 2021 оны 06 сарын 14

Naadam xiix xereggviee ymarch bayriin yyr amisgal bhgv vxmel baidaltai baaxan mungu tusu v vrelgen baidald kaif avax xend xeregtein yls oron ediin zasag n elgeeree xevtsen bhad yun naadam

0  |  0
.(103.57.93.214) 2021 оны 06 сарын 15

Ухаан муутай урагшгүй цөөнх иргэд хүн муулж кайф авдаг бололтой

2  |  0
.(103.57.93.214) 2021 оны 06 сарын 15

Харин ч товч тодорхой цэгцтэй мэдэгдэл байна шдээ

2  |  0
уншигч(202.179.21.224) 2021 оны 06 сарын 15

Төр засаг гэж хэн юм бол. Энэ хүүхэн одоо хүртэл Монгол төрийн сайд гэдэгээ мэдэхгүй яваа юм биш үү....

2  |  0
уншигч(202.179.21.224) 2021 оны 06 сарын 15

Төр зөсөг гэж хэн юм бол. Энэ хүүхэн одоо хүртэл Монгол төрийн сайд гэдэгээ мэдэхгүй яваа юм биш үү....

1  |  0
Зочид (66.181.185.124) 2021 оны 06 сарын 14

Сайдын суудлын цавчаагаа бодоод ацан шалаанд орж байгаа биздээ. Найр наадам ихдээд БАЙНА. 2020 олимп хойшилсон. 100 гэсэн 2 тэгтэй ойг алгасаж орхивол зүгээр шдээ.

0  |  1
Зочин(64.119.26.155) 2021 оны 06 сарын 15

ЭРҮҮЛ МЭНД ЭРХЭМ ЧУХАЛ ....гэхдээ ТОМЧУУД ОЙЛГОХ болов уу даа .... Сая бүгд л галзуурсан аятай л СОНГУУЛЬДЛАА ... үр дүнд нь ХАЛДВАР гаарч бяцхан хүүхдүүд ...жирэмсэн ээжүүд ...360 гаран АЛТАН АМЬ..... ЭНЭ БҮХНИЙГ ХЭН Ч ТООХГҮЙ НЬ ДЭЭ .... Монгол улсад АРД ТҮМНЭЭ ХАЙРЛАДАГ БОДДОГ ТӨР ЗАСАГ ЕР НЬ алга даа

1  |  0
зОЧИН(192.82.83.32) 2021 оны 06 сарын 14

НААДАМ ХЭРЭГГҮЙ ЭРҮҮЛ МЭНД ХАМГИЙН ЧУХАЛ МАН 100 ЖИЛЭЭ ХИЙНЭ БИЗ ? БИДЭНД АРД ТҮМНИЙ ЗАСАГ ХЭРЭГТЭЙ ЗӨВШИЛЦӨЖ ЧАДДАГ ЗАСАГ ХЭРЭГТЭЙ СОНГУУЛЬ ГЭЖ БУЖИГНУУЛЛАА ? ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭ?

0  |  0
Зочин(202.9.46.219) 2021 оны 06 сарын 14

Эх хүний хувьд энэ удаагийн баяр наадмыг хийлгэхгүй байх саналыг сайн дэмжээд өгөх хэрэгтэй. Сандал ширээтэйгээ зууралдалгүй айхгүй эсэргүүцэж өгөөрэй. Эрүүл мэнд хамгийн чухал баяр наадам дараа нь хийж болно ш тэ

1  |  1
Зочин(83.25.146.90) 2021 оны 06 сарын 14

Yamar durak said ve mongoloo bodood baival hiihgui baih heregtei soelyn saidyn huvd yaz hiihiig bodlogoo oruulah heregtei iimerhuu durakiig hen said bolgoson jum vee

1  |  0
Иргэн(150.129.140.109) 2021 оны 06 сарын 14

Ингээл бөөрөнхийлж ярьцгааж байгаам даа ЭМЯ-наас бол баяр наадмыг тэмдэглэх гүй гэсэн шийдвэр гаргачихсан байдаг гэтэл төрөөс тийм шийдвэр хараахан гаргаагүй гээд байдаг ийм ажилаа мэдэхгүй нөхдүүд энэ монгол улсад гай болжын шүү

1  |  2
Za bolichih doo(202.21.124.66) 2021 оны 06 сарын 14

100 jiliiin oi ch geh shig yag yalgaa yu bsiin hudlaa show

0  |  0
Halh(66.181.161.23) 2021 оны 06 сарын 15

Баяр наадмаа зүгээр хийдгээрэй хийсэн дээр 100н жилийн ой шүү базарваань

1  |  6
Top