Соёлын хуульд ХАРААЛЫН ҮГ ХЭЛСЭН иргэнийг торгох заалт тусгагдаагүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 06 сарын 16

УИХ-д өнгөрсөн 2019 оны наймдугаар сард өргөн барьсан Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг маргааш (2021.06.17) чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ.

Уг хуульд хараалын үг хэллэг хэрэглэсэн, олон нийтийн сүлжээнд бичиж, нийтэлсэн иргэнийг тухайн үг хэллэгээс нь шалтгаалж 150.000-5.000.000 төгрөгөөр торгох заалт орсон гэх ташаа мэдээлэл цахим орчинд түгээд байна. Өмнө нь хэдэн жилийн өмнө ч энэ сэдвээр, доорх утга бүхий агуулгаар сошиалд хуурамч мэдээлэл түгээж байсан. 

Албаныхан олон нийтийн сүлжээнд түгсэн сэдвийн талаар "Энэ бол ташаа мэдээлэл. Соёлын тухай хуулийн шинэчилэлд хараалын үг хэллэг хэрэглэсэн хүнийг торгох заалт тусгагдаагүй. Уг хуулийг маргааш чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ" гэх тайлбарыг өгч байна. 

\


Дашрамд тодруулахад, Соёлын тухай хуулийг 1996 онд баталснаас хойш 14 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Соёлын тухай хуулийн зохицуулалтыг Монгол Улсын Үндсэн хуулийн агуулга, үзэл баримтлалд нийцүүлж үндэсний аюулгүй байдлын баталгааг хангах, аль нэг соёлын дарангуйлалд өртөхгүй байх, уламжлалт зан заншил, соёлын давтагдашгүй байдал, онцлогийг хадгалан үлдэх, иргэдийн соёлын мэдлэгийг дээшлүүлэх, боловсролын тогтолцоогоор дамжуулан эх оронч үзэлтэй, үндэсний бахархал, соёлын өв, уламжлал, ёс заншлаа дээдэлсэн, монголчуудын үнэт зүйлсийн уламжлал, шинэчлэлийг зохистой хослуулсан иргэнийг төлөвшүүлэхэд чиглүүлжээ. 

Түүнчлэн дэлхий нийтийг хамарсан даяаршлын үйл явцын эрчимтэй нөлөө, үндэстэн дамнасан соёл хоорондын харилцааны идэвхтэй хөгжил, дэлхий дахины болон улс орны нийгэм, улс төр, эдийн засгийн хүрээнд болж байгаа хурдацтай өөрчлөлт зэрэг олон хүчин зүйлсээс хамаарч соёл, урлагийн салбарыг хөгжлийн шинэ шатанд гаргах зорилгоор уг хуулийн төслийг боловсруулсан гэж хууль санаачлагчид нь үзэж байгаа аж. 

УИХ-д өргөн барьсан Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй ЭНД ДАРЖ  танилцана уу. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өбб(139.5.216.167) 2021 оны 06 сарын 17

өлөгчин лалар пиздаа

1  |  0
zail(150.129.140.128) 2021 оны 06 сарын 17

зайлаач хэлэх хэлэхгүйн хүний эрх торгуулиар мөнгө шаадаг болох нь

2  |  0
б(202.70.34.98) 2021 оны 06 сарын 16

тусгасан ч яадгийн нэг муу юмаа ч болов хаяхад болохгүй юмгүй шдэ

0  |  0
Далд ор(192.82.75.243) 2023 оны 09 сарын 20

зайл

1  |  1
Зочин(66.181.190.183) 2021 оны 06 сарын 16

эНЭ ЧИНЬ ХАРИН ХӨӨРХӨН ЮМ БАЙНА. ШОРОНГООС ОЛОН ХҮНИЙГ СУЛЛА. УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ ОЮУН-ЭРДЭНЭ, ЖАВХЛАН ХОЁРГҮЙГЭЭР БАЯЖИХ ЮМ БАЙНА ШҮҮ ДЭМЖЬЕ

1  |  0
Top