Хятадын уламжлалт зунзны баярын бүх нийтийн амралт энэ сарын 12-14 өдрүүдэд болж өнгөрлөө. Хятадын соёл аялал жуулчлалын яамны мэдээлж буйгаар 2021 оны Зунзны баярын бүх нийтийн гурван өдрийн амралтаар дотоодын жуулчлагчдын тоо 89.136 саяд хүрсэн байна. Энэ нь цар тахлын өмнөх үетэй харьцуулахад 98.7 хувь сэргэж байгаа үзүүлэлт юм. Бүх нийтийн амралтаар аялал жуулчлалын салбар 29.43 тэрбум юань орлого олжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй хариуцуулахад 139.7 хувиар нэмэгдэж байгаа бол цар тахлын өмнөх үеийн тухайн салбарын орлого 74.8 хувь сэргэж байгаа үзүүлэлт юм.
Зам тээврийн яамны мэдээлж буйгаар Зунзны баярын бүх нийтийн гурван өдрийн амралтаар төмөр зам, хурдны зам, усан тээвэр, агаарын шугамаар нийт 124 сая зорчигч үйлчлүүлсэн байна. Өдөрт дунджаар 41.232 сая зорчигч үйлчлүүлсэн гэсэн үг юм. Энэ нь 2019 оны мөн үетэй харьцуулахад 18.8 хувиар буурсан бол 2020 оны мөн үетэй харьцуулахад 52.5 хувь нэмэгдсэн үзүүлэлт ажээ.
Сэтгэгдэл ( 0 )