БНХАУ хөгжиж буй орнуудад вакцины туслалцаа үзүүлнэ

Админ | Zindaa.mn
2021 оны 06 сарын 17

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь өчигдөр болсон ээлжит хэвлэлийн бага хуралд, Нөхцөл боломжтой, хүчин чадалтай улс орон, ялангуяа өөрийн орны хэрэгцээ шаардлагаас хамаагүй илүү вакцины нөөцтэй улс бодит үйл ажиллагаагаараа хөгжиж буй орнуудын цар тахлын эсрэг ажилд дэмжлэг үзүүлэхийг Хятадын тал хүсэж байна гэжээ.

Жао Лижянь хөгжиж буй улс орнуудын цар тахлын эсрэг ажилд Хятад улсын үзүүлсэн дэмжлэгийн талаар танилцуулж хэлэхдээ, Хятад улс вакциныг дэлхий нийтийн бүтээгдэхүүн болгоно гэсэн амлалтдаа бодит үйл ажиллагаагаараа харуулж байгаа. Өнөөгийн байдлаар Хятад улс олон улсын нийгэмлэгт 350 гаруй сая тун вакцин хангаж, 80 гаруй оронд вакцины тусламж үзүүлэн, 40 гаруй оронд вакцин экспортлов. Үүний зэрэгцээ, Хятад улс хөгжиж буй олон оронтой технологи солилцон, хамтран үйлдвэрлэх арга замаар вакциныг их хэмжээгээр үйлдвэрлэх ажлыг эрчимтэй ахиулсан юм. Хятад улс хөгжиж буй орнуудын яаралтай хэрэгцээнд зориулан "коронавирусийн вакциныг хэрэгжүүлэх төлөвлөгөө" -нд эхний ээлжид 10 сая тун вакциныг өгөхөөр болоод байгаа юм гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top