Хятадын үндэсний статистикийн газар 16-нд өнгөрөгч 5-р сарын улс ардын эдийн засгийн үйл ажиллагааны байдлыг нийтлэлээ. Уг тайланд харуулснаар, цар тахлыг хяналтдаа авсан болон эдийн засаг нийгмийн тогтвортой хөгжлийг дагалдан улс ардын эдийн засаг үргэлжлэн сэргэн бэхжиж, улам сайн болох чиглэлээр урагшилж байна.
Тоо баримтад харуулснаар, 5-р сард үйлдвэрлэлийн эрэлт хэрэгцээ цаашид сэргэжээ. Хятадын томоохон аж ахуйн нэгжийн нэмэгдэл өртөг өмнөх жилээсээ 8.8% нэмэгдэж, хоёр жилийн турш 6.6% нэмэгдэж, өмнөх жилүүдээс 0.52% нэмэгджээ. Үйлчилгээний ажил төрлийн үзүүлэлт өмнөх жилээсээ 12.5% өсөж, хоёр жилд дунджаар 6.6% нэмэгдэж, хоёр жилийн дундаж нэмэгдлийн хурд нь 4-р сараас 0.4 нэгжээр түргэсэв.
Эдийн засгийг дайчлах гурван гол хүчин зүйлийн хөрөнгө оруулалт хэрэглээ хоёр түргэн өсөн нэмэгджээ. 1-5-р саруудад Хятадын үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт өмнөх жилээсээ 15.4% нэмэгдсэн нь хоёр жил дараалан 4.2% нэмэгдсэн үзүүлэлт болж, 1-с 4-р сард 0.3 нэгжээр нэмэгдэж, 5-р сарын нийгмийн хэрэглээний таваарын жижиглэнгийн худалдааны нийт хэмжээ 3 их наяд 594 тэрбум 500 сая юаньд хүрч, өмнөх жилээсээ 12.4% нэмэгдэж, хоёр жилд дунджаар 4.5% нэмэгдэж, өнгөрсөн сараас 0.2 нэгжээр нэмэгджээ.
Импорт экспорт түргэн нэмэгджээ. 5-р сард барааны импорт экспортын нийт хэмжээ 3 их наяд 136 тэрбум 100 сая юаньд хүрч, өнгөрсөн жилийн мөн үеэс 26.9% нэмэгджээ. Үүнд экспорт өмнөх жилээсээ 18.1% нэмэгдэж, импорт өмнөх жилээсээ 39.5% нэмэгджээ. Импорт экспортыг харилцуулахад худалдааны ашигтай баланс 296 тэрбум юаньд хүрчээ.
5-р сарын ажлаар хангасан байдал ерөнхийдөө тогтвортой байж, 1-с 5-р саруудад бүх Хятадын хот хөдөөгийн шинээр ажлаар хангасан хэмжээ 5 сая 740 мянган хүнд хүрч, бүтэн жилийн зорилтынхоо 52.2%-г биелүүлжээ. 5-р сард Бүх Хятадын хот суурины бүртгэгдсэн ажилгүйдлийн хэмжээ 5% байж, өмнөх сараасаа 0.1 нэгжээр буурч, үүнд 25-59 насны ажилгүй хүмүүсийн ажилгүйдлийн хэмжээ 4.4% байж, өнгөрсөн сараас 0.2 нэгжээр буурчээ.
Хятадын Үндэсний статистикийн газрын хэвлэлийн төлөөлөгч Фү Линьхүй хэлэхдээ, ерөнхийд нь авч үзвэл, 5-р сард Хятадын эдийн засгийн үйл ажиллагаа тогтвортой сэргэн нэмэгдэж байна. Гэвч үүний зэрэгцээ дэлхийн эдийн засгийн сэргэлт болон цар тахалтай хийж буй тэмцэлд тогтворгүй хүчин зүйл оршиж буй бөгөөд дотоодын эдийн засгийн сэргэлтийн үндэс суурийг цаашид бэхжүүлэх шаардлагатай байгааг олж харах хэрэгтэй байна гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )